Аялал

7 3 1
                                    

Эхнэрийн талаас
Нэгэн танихгүй эр ирэн намайг тэврэв. Би түнийг түлхэн хэн бэ? гэж асуутал тэр эрэгтэй надруу харан " Чиний нөхөр Хан Ёол" гэж хэлэв.

Тэр үед миний толгой эргэн гэнэт унав...

Сэрэхэд минь нөхөр минь миний хажууд сууна.

Ханиа юу болсон юм бэ?

Нөхөр: Хайрт минь чи ухаан алдсан. Одоо гэхдээ зүгээрээ чамайг хямарсан байна гэсэн.

Одоо тэгвэл гэрлүүгээ харья

Нөхөр: Заа гэхдээ машинаар шүү.

Ойлголоо хайрт минь

Нөхөр минь их ядарсан харагдана. Намайг ядраахгүй гэсэндээ бүх гэрийн ажлыг минь хийдэг. Бас дээрээс нь ажлаа хийнэ. Намайг унтсан хойгуур гарч дуудлагийн жолооч хийгээд байгаа бололтой. Би түүнд битгий гэж хэлмээр байвч үл чадна.

Чи минь нададаа ийм их хайртай гэжүүдээ өвчтэй эмэгтэйг зөнд нь орхиогүйд баярлалаа.

Нөхөр: Хоёулаа аялалаар явах уу?
Бал сараараа мөнгөгүй гээд аялаж чадаагүй шүүдээ

Нээрээ тэгэх үү?

Нөхөр: Энэ долоо хоногийн бямба гарагт шүү за.

Хаашаа явах билээ?

Нөхөр: Тэр бол гэнэтийн бэлэг (инээх)

Нөхөр маань намайг уйдаахгүй гэсэндээ үргэлж инээдмийн зүйл ярьдаг бол намайг инээлгэж байвал түүнд минь хамгийн том жаргал гэсэн...

Хэд хоногийн дараа

Өнөөдөр нээрээ аялалд явах өдөр шүү дээ хэдэн юм бэлдий байз гээд бодож байтал нөхөр минь аль хэдийнээ бэлдчихсэн байв.

Хайрт минь !

Нөхөр: заа Хэри

Би чамдаа зөндөө их хайртай чиний энэ сэтгэл л байхад болно. Аялалд явж мөнгөө үрэх хэрэг байна уу?

Нөхөр: Хэри зүгээрээ бидэнд хангалттай мөнгө бий.

Зза чи хүсэж байвал явцгаая

Бид хоёр замдаа өнгөрсөн явдлыг дурсаж явсаар аль хэдийн очих газараа ирчихлээ.

Энэ газар бол байгалийн үзэсгэлэн гэсэн үг. Үнэхээр гоё бид хоёр далайн эрэг дээрх саравчинд сууна.

Нөхөр: Чи санаж байна уу? Бид гэрлэхэд чи сандараад намайг аймар хүчтэй үнссэнээ (инээх)

Би санахгүй байгаач их хүчтэй байжээ.

Нөхөр: Би нөмрөх бүтээлэг аваад ирий

Заа тэгдээ

Миний толгой нэг л биш босохоор эргээд нүд харанхуйлаад эхлэв.

Нөхөр: би ирлээ. Хэри чи яачихваа сэргээрэй. Хүн байна уу? Туслаач(орилох)

Энэ явдал магадгүй миний хамгийн урт зүүдний эхлэл мэт санагдав...

Энгийн байх нь хамгийн сайханWhere stories live. Discover now