Намайг битгий мартаач!

5 3 1
                                    

Нөхрийн талаас
Эхнэр минь хүнд өвчтэй болсон тэрний минь уйлах нулимс бүр намайг зүсэх мэт өвтгөж байлаа...

Хайрт минь надад энэийг өргөхөд туслаач хэмээн Хэри намайг дуудлаа.
Ойлголоо.

Чамайг битгий хүнд юм өргө гэж хэлсэн биздээ!

Чи бүгдийг хийгээд байгаа болохоор надад хэцүү байна. Одоохондоо би зүгээр байна. Надтай өвчтэй хүн шиг битгий харьц. Өвчтэй ч ийм зүйлд дургүй (уйлах)

Нөхөр : Уучлаарай хайрт минь уучлаарай (тэврэх)

Хэри улам эмзэг болсон мэт санагдав. Би түүнийг ядраахгүй гэсэндээ л энэ бүхнийг хийж байгаа бага ч гэсэн нэмэр болох байх гэж бодсон юмсан...

Гэр бүлийн энгийн өдрүүд өнгөрсөөр Хэрид анхаарал тавьсаар аль хэдийнээ 3 сар өнгөрчээ...

Тэр минь бага багаар юмаа мартах болсон тавьсан барьсанаа мартаж эхэлсэн.

Би хэд гурван төгрөг хурааж байгаад эхнэртэйгээ аялалд явахаар шийдсэн. Тэр минь л жаргалтай бол болоодоо гэх бодол бодогдох нь ихэссэн.

Өнөөдөр бол эмнэлэгт үзүүлэх өдөр эхнэр бид хоёр машинаараа явахаа бараг больсон эхнэрийн эрүүл мэнд чухал шүү дээ.

Сувилагч: Ким Хэри орно уу?

Эмч: Өвчин хүндэрсэн байна. Та тайван бай бүх зүйл зүгээр эмээ сайн уугаарай

Эмч: Хэри та гарч бай нөхөртэй чинь түр уулзая

Эмч: Хэри хүндхэн байна одоо танийг ч мартаж магадгүй та тайван байгаарай.

Эмчээ та миний эхнэрийг эмчлээд өгөөчдээ( уйлах)

Эмч: Бид хичээж байгаа эмнэлэгт хэвтэх нь дээр байх

Манай эхнэрийг гэрээр нь эмчлээд өгөөч . Тэр багаасаа л эмнэлэгээс айдаг байсан бас энд ганцааранг нь нэг хором ч байлгамааргүй байна.

Эмч: За бид хичээе ээ

Үдэнд эхнэр минь намайг хүлээн сууна.

Хайрт минь(тэврэх)

Намайг түлхэн надруу харан
Хэн бэ? гэж хэлэх энэ үе ирнэ гэдгийг мэдсэн ч ийм хурдан юм гэж үү гэх зурвас бодол толгойд минь орж ирнэ.

Хайрт минь би байнаа чиний нөхөр Хан Ёол.

Би чамдаа хайртай
ийм үг хэлэхэд минь зүрх урагдах шиг болов. Болохгүй ээ болохгүй эээ

Энгийн байх нь хамгийн сайханWhere stories live. Discover now