Ахлах сургуулиа төгсөөд ганцхан сар болж байсан юм. Би түүнтэй хамт нэг сургуульд сурахыг мөрөөдөж түүндээ ч зорьж байлаа. Түүнтэй хамт л байвал миний амьдрал хангалттай гэрэлтэй бас жаргалтай байдаг. Түүний намайг хайрлах хайр намайг бий болгосон юм.
Ким Жунин. Миний амьдралд тохиох цор ганц сар. Анхны бас эцсийн хайр минь.
Жунин: эмэгтэй хүнд бизнес тохирно гэж бодож байна уу? гэсээр тэр миний гарыг илж, хуруугаар минь тоглоно.
Би: чамтай хамт л байвал надад хаана ч байсан хамаагүй ээ.
Жунин инээчхээд: насаараа салахгүй наалдах юм байна л даа. Болж байна, цавуудчихсан юм шиг л хамт явж байх болохоор холдоно гэж бодоод ч хэрэггүй шүү, Рэми!
Би түүний хацранд хацраа наагаад: хөөе залуу! Найз охин чинь өлсөөд байна гэхэд Жунин над руу дахиад л уу гэсэн харцаар харчхаад хошуугаа галууных шиг унжуулчхаад гарнаас атгалаа.
Жунин: хоол идэхээс.
Би: хоол, хоол, хоол! Догбүгги, догбүгги! Зайрмаг, зайрмаг!
Бид номын сангаас ердөө ганцхан алхмын цаана байх догбүггины мухлагт ирээд хоёр хүний порцоор захиалав. Захиалга ирэх хүртэлх хэдэн минутанд бид ээж аавын талаар, ахын шинэ найз охин гээд баахан юм ярьж байлаа.
Жунин: ингэхэд, энэ сар яагаад ийм чимээгүй байна?
Би гайхан: юу? гэхтэй зэрэгцэн догбүгги ирж би савхаар хоёр ширхгийг савхдан амандаа хийх гэхэд
Жунин: яагаав дээ, сарын тэмдэг чинь ирэх болоогүй юм уу? Өдийд ирчихсэн чи намайг чихэр аваад өг гээд дарамтлаад байдаг шүү дээ гэчхээд тэр өөрийнхөө аманд догбүггинээсээ хийсэн бол би энэ үгийг нь сонсоод савхаа газарт алдаж орхилоо.
Толгой доторх бүх зүйл цагаараад юу хийх ёстойгоо мэдэхээ больчихов. Миний сарын тэмдэг бүхэл бүтэн арван хоногийн өмнө ирчихсэн тэгээд бүр дуусчихсан байх ёстой байсан шүү дээ. Гэтэл сарын сүүл болж байхад яагаад ирээгүй байдаг билээ?
Арай ч үгүй байлгүй дээ.
Жунин: яасан бэ?
Би: б-би...ойрхон эмийн сан хаана билээ?
Жунин хөмсгөө зангидаад: яасан бэ? Бие нь өвдөөд байна уу? Би эм аваад ирэх үү? гэсээр шалгааж эхлэхэд би гөлөрсөн чигтээ түүнд эм хэрэггүйг хэллээ.
Би: эм биш жирэмсний тест аваад ир, Жунин аа.
Жунин цочирдож, надаас атгаж байсан гар нь сулрахад би түүн рүү айсан харцаар харлаа. Бид хоёул айж бас итгэж ядсан шинжтэй хоёр биеэн рүүгээ харахад Жунин ухасхийн гүйн гарсан юм.
YOU ARE READING
Pregnancy-2
RomanceЖунин: 2 ихэр хүүхдийн аав болоход юу хэрэг болдог юм бол? Байр уу, машин уу? Эсвэл мөнгө үү? Рэми: жижигхэн залуу минь дээ, зөвхөн хайр. Тэдэнд аавынх нь хайр л хэрэгтэй. Жунин: гэхдээ ганцхан хайр байсан ч тэд өмсөх хувцас, тоглох тоглоомгүй бол...