Chapter-3 Зүрхний цохилтын чимээ.

449 84 9
                                    

Ээж: ээж нь урд шөнө хоёр жижигхэн могойн зулзага ээжийнх нь хөлд наалдаад л хоорондоо тоглоод байна гэж зүүдэллээ гэчхээд миний урд будаа тавьж өгөв.

Аав: могойн зулзага байхдаа яадаг байна аа? Муухай юм.

Чанёол: хоёр зээтэй болох юм байлгүй. За би хичээлдээ явлаа. Оройтох байх шүү.

Ээж: эрт ирж бай л даа.

Аав: 9 цагт ирэхгүй бол мөчийг чинь санжуулна гэж мэдээрэй!

Би тоосон юмгүй: ахиад л шинэ охинтой шинэ болзоо. Манай ахад болзох л сайхан байдаг гэж хэлэхэд Чанёол над руу харан нүдээ ирмээд

Чанёол: манай дүү ч одоо л зөв ярьж байна даа гэж хэлчхээд гараад явчихав.

Аав ээж хоёр нийлээд л үглэж, би ахын чихийг алт болж байгааг шоолж гарав. Манай гэрийн ганц хөгжөөгч, үл бүтэх хүн ах л юм даа.

Ээж бид хоёр өглөөний цайгаа уучхаад тайван сайхан аавтай цуг гараад аавын тухтай машинаар эмнэлэг дээр хүргүүлэв.

Биднийг эмнэлгийн үүдээр ороход аль хэдийнээ Жунин ээжийгээ дагуулаад ирчихсэн хүлээн сууж байгааг нь хараад гайхав. Уг нь тэдний талаас хүн ирэхгүй гэсэн юм л даа.

Ээж: та хоёр яагаад энд?

Жунины ээж: би хүлээж тэвчихгүй хүүг дагуулаад хүрээд ирлээ. Бүр шөнө нойр хүрсэнгүй гэсээр үнэхээр догдолсон байдалтай хэлэв.

Би Жунины ээжийн ийм их баяртай байгааг хараад тайвшрах шиг л санагдаад явчихав. Манай хоёр талын гэр бүлийн хэн нь ч эсэргүүцээгүй, хэн ч бидэнд энэ хүүхдийг зөвшөөрөхгүй гэж хэлээгүй.

Эхнээс нь ээжүүдийн нэрийг дуудаж, энд тэндээс нөхрөө дагуулсан хөөрхөн бондгор гэдэстэй эмэгтэйчүүд нэг нэгээрээ орно.

Удалгүй миний ээлж болоход бид дөрөв дөрвөн биетэйгээ наалдах шахуу эмчийн өрөөнд ороход эмч олон хүн ороод ирсэнд гайхсан бололтой том харах ч гэлээ суугаарай гэсэн юм.

Эмч: сайн байна уу? Танилцсандаа таатай. Намайг Нам Хэжү гэдэг.

Бид түүнтэй мэндэллээ.

Эмч: Пак Рэми шинжилгээний хариу гарсан. Ямар нэгэн сөрөг зүйл илрээгүй. Бүгд сайн гарсан. Одоо эход үзээд ураг ямархуу байгааг нь харцгаая. Ийшээ ороорой гээд цаана байгаа өрөө рүү орохыг заалаа.

Яагаад ч юм аймар мэдрэмж байна. Хэзээ ч ийм тусгаарлагдсан өрөө рүү орж үзэж байгаагүй болохоор айгаад ч байх шиг. Гэсэн ч хоёр ээж ор ор гэсэн шиг зангаад байхаар нь би юунаас нь ч айх билээ гэж бодоод шийдэмгий орсон юм.

Pregnancy-2Onde histórias criam vida. Descubra agora