Хичээлийн шинэ жил эхэллээ. Жунин бидний хамтдаа орохыг мөрөөдөж байсан, бэлдэж байсан тэр сургуульд нэлээд дээгүүр жагсан орсон юм. Сургуульд тэнцсэн гэх хоёрхон үг дэлгэцэнд гарч ирэхэд би өөрөө орчихсон мэт баярлаж, Жуниныг тэвэрч аваад унахаа шахахад Жунин над руу уурлаад аймар хөдлөөд хүүхдүүд айлгачихлаа гээд загнуулчихаж байгаа юм. Аав нь өөрөө сайн барьсан тулдаа л бид 3 газарт унаагүй л дээ.
Жунины хичээлдээ яваад ирэх бүртээ надад нэг ширхэг чихэр авч ирнэ. Хааяадаа сургуулийнхаа тэр хавиар явж байгаад амталж үзсэн хамгийн амттай гэж бодсон хоолоо надад амсуулах гэж савлуулаад халуунаар нь авчирлаа гээд цүнхнээсээ гаргаж ирнэ. Ийм л хөөрхөн хүн шүү дээ.
Ихрүүдийн тухайд...тэд хоёулаа болохоор асар хурдан том болж байгаа. Санаа зовох, айх зүйл эхнээсээ гарч ирж байгаа болохоор, туршлага маань маш их дутагдаж хааяадаа яахаа ч мэдэхээ больчхоод байх юм.
Одоогоор яг 3 сар хүрээд байгаа хэр нь 5 сартай хүний гэдэс шиг л маш хурдан томорч байгаа. Ихрүүдийгээ том болж байгаад нь баярлаж байгаа ч гэдэс маань томрохын хэрээр яс арьс минь жижигдээд хүүхдүүдийг минь өвтгөчихвий гэж айна. Энэ тухайгаа Хэжү эгчид хэлээд асуухад намайг сэтгэл зүйгээ тогтвортой байхыг сануулж "Олон ээжүүд ихэр хүүхдүүд төрүүлдэг. Бүр эмэгтэй хүний бие үүнд л зориулагдсан байдаг юм. Ээж нь хүчтэй байвал хүүхдүүд нь ч хүчтэй болно" гэж хэлсэн.
Баасан гарагийн өглөө Жунин хичээлтэй байсан болохоор тэр намайг сэрээхгүйн тулд орноос зөөлхөн боссон ч би түүнийг хөдлөх төдийд сэрчихсэн юм. Бүх зүйл өөр болчихсон. Өмнө нь унтаад үлддэг байсан бол одоо түүнийг сэрэх үед нь дагаад сэрчихдэг болж.
Жунин: сэрээчихсэн үү? гэсээр миний үсийг илээд хацар дээр үнсэхэд би эвшээн хөнжил рүүгээ улам бүр шигдэхэд Жунин инээгээд угаалгын өрөө рүү орохоор өрөөнөөс гарсан юм.
Жуниныг харах бүрт өөр хүнтэй үерхээд үзчихдэг байж гэсэн бодол эргэлдэнэ. Өөр хүний царай харчихсан бол дээр ч юм шиг. Одоо насаараа хамт байх болохоор тэгээд байгаа юм болов уу?
Гэхдээ Жунинаас уйдна гэж байхгүй л дээ. Ямар царайлаг залуу гэдгийг нь мэдэхгүй байна, та нар. Их сургуулийн эхний өдрөөс нь баахан охидууд инстаграм руу нь DM бичиж, дугаарыг нь сургалтын албанаас аваад дундаа тараачихсан гээд л бод. Ийм од залууг богтлоод авчихсан би өөрийгөө азтай гээд хэлчих үү, яах уу?
VOUS LISEZ
Pregnancy-2
Roman d'amourЖунин: 2 ихэр хүүхдийн аав болоход юу хэрэг болдог юм бол? Байр уу, машин уу? Эсвэл мөнгө үү? Рэми: жижигхэн залуу минь дээ, зөвхөн хайр. Тэдэнд аавынх нь хайр л хэрэгтэй. Жунин: гэхдээ ганцхан хайр байсан ч тэд өмсөх хувцас, тоглох тоглоомгүй бол...