Шөнийн 1 цаг
Талбайн хажуудах өндөр гэрлийн шон унтарч, асан анивчин талбайг бүдэг бадаг гэрэлтүүлэх ч шийдний доор бөмбөг цохин зогсох охинд энэ хамаагүй бололтой огтхон ч түүртэлгүй бөмбөгөө шидэн зогсоно.Jiu's Pov
Ийм цагаар л гадаа тоглох дуртай. Хэн ч байхгүй зөвхөн ганцаараа бас хурц ч биш бүдэгхэн гэрэлтэй. Ийм зүйлээс л аз жаргал мэдэрдэг болчих гэж үнэхээр инээдтэй юм.
Энэ төвөөс хол жижиг хотод ирсэн бухимдлаа ингэж л гаргахаас өөр арга байхгүй юм даа.
Нэлээн хэд шидэн зогсож байхад халаасан дахь утас дуугарав.
"Ээж♥️"
Дэлгэцэн дээрхи нэрийг хараад л хүндээр санаа алдан утсаа авав.Ээж "охин хүүхэд байж ийм орой болчихоод байхад гэртээ ирэхгүй юу хийгээд яваад байдаг хүүхэд вэ? Ажил олсон ажил хийж байна л гээд байсан. Дахиад л нөгөө бөмбөгтэйгөө хөөцөлдөж байна уу? Одоо хурдан гэртээ ир" гээд л тасалчихав. Хүн үг ч хэлүүлэхгүй юм аа.
Уг нь би Сөүлд ахлах сургуульд сурдаг зун нь тэндээ цагийн ажил хийгээд өөрийгөө болгоод байдаг байсан ч ээж намайг бөмбөгтэй хэтэрхий хөөцөлдөөд байна гэсэн шалтагаар энэ зун өөрийнхөө хажууд авчирсан хэрэг.
Энд дэндүү уйтгартайгаас гадна ээж байгаа учраас сагсаа ч ханатлаа тоглож чадахгүй бүр аргаа барахдаа ажил хийж байна гэж хэлчихээд ингээд тоглоод байж байхав дээ.
[𒊹︎𒊹︎𒊹︎]
Гэрийн босгийг давав уу үгүй юу шууд л ээж үглэж гарав. Охин хүүхэд байж энээ тэрээ гээд л одоо ч бүр дасал болждээ.
Ээж " Чамайг би наад бөмбөгнөөс чинь хол байлгах гэж л өөрийнхөө хажууд авчирч байхад ажил хийж байна гэж худлаа хэлээд тоглоно гэнээ. Болохгүй нь ээ болохгүй нь би ер нь чамайг өөрөө ажилд оруулж байж санаа амрах юм шиг байна. Ээжийнх нь найз энүүхэн энд 24 цагийн дэлгүүрийн менежир хийдэг юм. Тийшээ оруулаад өг гэж гуйя"
Би "Ээж дэмий юм битгий хийлдээ би ажил хиймээргүй байна шүү дээ зун цагт чинь амар гэж л амралт өгдөг байхад юун ажил вэ?"
Ээж "Битгий дэмий юм яриад бай өдөржингөө гэртээ зүгээр байх гээ юу"
Би "За яахав тэгвэл тохиролцъё би таны хий гэсэн ажлыг хийе. Харин намайг сагс тоглохыг битгий хоригло."
Ээж "Бодож үзье"
[𒊹︎𒊹︎𒊹︎]
Hii. Миний хамгийн анхны бичвэр учраас алдаа дутагдал их засах юм ч зөндөө байгаа байх. Тэр бүгдийг маань хэлээд өгч байгаарай би ч алдаагаа зөвөөр хүлээн авч засаж залруулах болноо😇
Мөн миний энэ өчүүхэн бичвэрийг минь хайрлаж өгөөрэй ♥️
YOU ARE READING
ENDLESS SUMMER
RomanceЭнэ зуныг дуусгамааргүй байна. Үүрд зун хэвээр үлдээмээр байна.