𝟸

94 19 1
                                    

Би  тохиролцоогоо ээжээр зөвшөөрүүлэн маргаашнаас ажиллахаар болсон. Ажил хийнэ гэхээр тиймхэн байгаа ч ядаж л тайван шийдний доор байж болно гэж бодохоор баяртай байна.

Өнөөдөр явж хүнсээ цуглуулах ёстой учир утсан дээрээ авах зүйлсээ жагсаан бичээд гарлаа.

   Дэлгүүрт орж ирэн бас тэндэхийн ажилтнуудаас туршлага судлаад авав. Маргаашнаас би чинь ажилчин болно шүү дээ.

                         [𒊹︎𒊹︎𒊹︎]

     Авах зүйлсээ сагсанд хийгээд л яваад байсан ингээд 2 том тор болчихно гэж санасангүй шүү.
Одоо чирээд л яваад байж дээ.

    Тортойгоо арай ядан өргөн явсаар гэрийн ойролцоо ирэхэд өөдөөс гэрэл цацарч байна уу гэлтэй л инээмсэглэлтэй хөвгүүн гараад ирэв.

Хөвгүүн "Миний тусламж хэрэгтэй юу?"

    Би бүр түүний инээмсэглэлийг ширтээд таг ухаангүй зогсож байхад тэр өөдөөс юм яриад байсан болж таарав. Болждээ Жиү ийм сайхан царайлаг хөвгүүний  өөдөөс гөлийгөөд зогсож байдаг чи ч үнэхээр бөх зүрхтэй юм аа.Арай гэж хэвийн ярихыг хичээн

Би "Хэрвээ чи завтай бол..."

Хөвгүүн "Мэдээж чамд туслахын тулд зав гаргана"

      Сая би буруу сонсоогүй биз. Зүрх минь яг цээжнээсээ гараад ирэх нь байна шүү.

    Хэсэг хацраа улайлгаж зогссоны эцэст ухаан орон түүнд нэг тортойгоо өгөн гэрийн зүг явлаа.

   Гэрийн урд ирэн зогсоод түүнд талархсанаа илэрхийлэв.

Би "Баярлалаа чи туслаагүй бол би өнөөдөртөө гэртээ ирж дөнгөхгүй байсан байх. Энэ манайх ингээд чи буцдаа."

Хөвгүүн дахиад л миний унаж туссан иээмсэглэлийг гарган "Зүгээр ээ.Харин хоёулаа үнэхээр ойрхон амьдарч байсан байна шүү дээ манайх энэ урд талын байшин хааяадаа уулзацгааж болно биздээ"

Би "Мэдээж дараа тухтай уулзаад амттай мөхөөлдөсөөр дайлах болноо. Одоо харин жоохон завгүй байгаа болохоор" гэсээр тортой зүйлүүд рүүгээ харахад

Хөвгүүн толгой дохин "Тэгээрэй. За би ч ингээд явъя даа дараа уулзацгаая баяртай" гэсээр инээмсэглэн даллаад цааш эргэв.

   Би ч зөрүүлэн даллан түлхүүрээ гарган хаалгаа онгойлгон зогсож байтал тэр намайг дуудах нь сонстов.

Би "Ямар нэгэн юм хэрэг болоо юу?" гэсээр гайхан хартал

Хөвгүүн "Тиймээ. Чи надад нэрээ хэлсэнгүй"

Би "Аан тийм. Жиү Сон Жиү гэдэг."

Хөвгүүн "Тийм байх нь ээ. Тэгвэл Жиү дараа амттай зүйлээр дайлаарай. Дараа тааръя."

Би ч инээмсэглэн "Гэхдээ чи надад нэрээ хэлэхгүй байсан юм уу?"

Хөвгүүн "Намайг...




                         [❤︎❤︎❤︎]

Дахиад сайна уу😇 та нар маань  манай энэ Жиү-г догдлуулаад байгаа инээмсэглэлтэй хөвгүүнийг хэн гэж бодож байна☺️
Манай Enhypen-ний гишүүн байгаа жүү🥰 мэдээж манай гол дүр арай гарч ирэх болоогүй байгаа😊
Заа тэгээд алдаа дутагдал засаж залруулах зүйл байвал хэлээрэй. Би хичээнгүйлэн засах болноо☺️ Мөн миний энэ өчүүхэн бичвэрийг минь хайрлаж өгөөрэй♥️

ENDLESS SUMMERWhere stories live. Discover now