"Хөөе та нар үнэхээр өөдгүй хүмүүс юм аа.Яаж надгүйгээр тоглодог байна аа." хэмээн гомдоллосоор тэдний зүг очиход бүгд наашаа анхаарлаа хандуулав. Хараад байхад энэ хэд дөнгөж саяхан тоглож дууссан бололтой ихэнхи нь амьгаадан хөлс нь цувчихсан сууж байв.Жэй "sorry bro гэхдээ чамайг гараад ир гээд дуудчих уу гэсэн чинь Жонвон "Эгч ажлаа тараад ядарчихсан байгаа" гээд л чиний талаар ганц ч үсэг цухуйлгаагүй шүү" Жонвоны хоолойг дуурайж хэлэхэд
Жонвон "Би хэзээ тэгсэн юм эгчээ би тэгээгүй шүү. Тэглээ ч би ингэж сонин ярьдаггүй"
Би "Бро гэнэ шүү энэ бүүр үнэн дүрдээ итгэчихсэн сууж байгааг нь ээ" гасласаар хэлэхэд манай хэд бүгдээрээ инээлдэцгээв.
Жэйк "Уйдаад байна аа өнөө шөнө манайд очицгоох уу?" түүнийг жуумалзан хэлэхэд бүгд нүүр амаа янз бүр болгоцгоогоод маяглаад эхлэв. Манай энэ хэд бас дахиад юу л сэдчихэвдээ.
Сонхүн "Жиүг ч гэсэн авч явна биздээ. Бидний нэг болсон юм чинь бүр болоогүй манай 2 оныхны эгнээнд хүртэл орчихсон болохоор би түүнийг авч явмаар байна."
Жонвон "Эгч хэрэггүй ээ. Маргааш ажилтай дэмий."
Би "Золиг чинь энэ чинь миний бие юм чинь хаашаа явахаа би өөрөө шийднээ" гээд инээдтэй царай гаргахад нөгөөдүүл маань татаж унах гэж байна.
Жэйк "За тэгвэл манайх руу let's go"
[𒊹︎𒊹︎𒊹︎]
Жэйк багаасаа л зун өвөө эмээ дээрээ ирж байдаг байсан юм байна лээ. Ер нь Жэйк ч гэлтгүй манай энэ хэд бүгдээрээ зун болгон ирнэ. Харин өнөөдөр өглөө өвөө эмээ нь найзынхаа 60 насны ойд яваад тэндээ долоо хононо гэсэн болохоор манай энэ хэд ёстой дураараа дургих байхдаа.
Бид тэдний зочны өрөөнд сууцгаан кино үзэх, аймшгийн түүх сонсох , үнэнээ хэлж тоглох гэх мэтээр алийг нь хийхээ шийдэн маргалдацгаах бөгөөд Сонхүн бид хоёр эхлээд аймшгийн түүх гэж орилон, Жэй Жэйк хоёр үнэнээ хэлж тоглоё харин нөгөө хоёр жоохон маань эхлээд кино үзье л гэж байна.
Ингэж нэлээн санал зөрөлдөн шуугилдасны эцэст дарааллыг сугалж шийдхээр болов. Жэйкийг цаас харандаа хайх зуур тэднээс түр холдон ээж рүү найзындаа хонолоо гэж хэлэх санаатай залгасан ч утсаа авсангүй. Мөн санаа амар хүн юмаа газар дээрхи ганц охин нь шөнө дөлөөр гарч орж байхад хэнэгчгүй унтаж байдаг нээрээ, би ч гэж охин хүүхэд байж шөнө дөлөөр гарч ороод эрэгтэй хүүхдийн гэрт баахан хөвгүүдтэй хонох гээд байж байдаг ээж бид хоёр ч таарчдээ.
YOU ARE READING
ENDLESS SUMMER
RomanceЭнэ зуныг дуусгамааргүй байна. Үүрд зун хэвээр үлдээмээр байна.