𝟺

75 16 7
                                    

Ажлын цаг бараг л  дуусч байхад би хаалга болон утас руугаа ээлжлэн харсаар л байв.
Уг нь өдийд зурвас бичээд эсвэл Нүна гээд л орилоод ороод ирдэг дээ. Хүлээж л байхаас.

    Сонхүн болон Жонвон бас бусадтай танилцаад 14 хоног болж байна.
Жонвон намайг хүргэж өгөөд явдаг оройноос эхлэн бид нэлээн дотно болсон. Жонвон үргэлж л "Нүна юу хийж байна" , "Өнөөдөр бороо орно гэсэн шүхрээ мартав аа" , "Ажлаа тарчихаад хүлээж байгаарай" гээд л надад санаа тавьдаг. Бас намайг ажлаас минь ирж аваад бид мөхөөлдөс идэн бие биенийхээ талаар ярилцаад оройдоо хамтдаа бооцоотой сагс тоглодог.

    Харин өнөөдөр түүнийг оройтож байна гэж бодсон ч үнэндээ тэр яг л ирдэг цагтаа ирсэн юм.  Магадгүй би л чухал юм хэлнэ гээд догдолсондоо тэгж бодсон хэрэг байх.

Жонвон "Нүна дахиад л хоёр зайрмаг идэж байна уу? Таны хоолой чинь өвдөнө шүү дээ нэг байхад л хангалттай байхад ёстой нэг үг авахгүй юм аа"

Би "Зүгээрээ би ямар ч цаг үед хэдэн ч зайрмаг идэж чадна. Өвөл хүртэл шүү. Дэндүү гоё амттай болохоор"

Жонвон "Өвөл хүртэл үү? Хөөх гайхалтай би ийм хүн анх удаагаа л харж байна"

Би "Наадахыг чинь магтаал гээд ойлгочихъё. Нээрээ Жонвонаа надад чамд хэлэх чухал юм байна"

Жонвон "За юу юм. Таны царайнаас л харахад нэлээн чухал юм шиг санагдаж байна шүү"

Би "Яг зөв үнэхээр чухал зүйл. Би за юу, би яасан гээч, би ингэсээн, аймшигтай юм болсоон, юу болсон гэж бодож байна."

Жонвон "За яасан юм. Хурдан хэлэлдээ хүний сонирхол хөдөлгөж хаячихаад маяглаад байх юм"

Би "Юу гэнэ ээ. Маяглах ии за Ян Жонвон гуай би энэ амьдралдаа маяглаж үзсэнгүй шүү хүн яг хэлэх гэж байхад болихолгүй юу" гэсээр түрүүлээд гүйхэд

Жонвон "Нүна тоглосон юм даа. Яасан аймар юм бэ хүнийг овог нэртэй нь бүтнээр нь дуудаад. Одоо яг хэлээ"гэж орилсоор араас гүйв.

                         [𒊹︎𒊹︎𒊹︎]

  Бид баахан хөөцөлдөж сүүлдээ Жонвоны авчирсан сагсны бөмбөгийг булаацалдан шидэлцсээр байгаад одоо л нэг юм амраад савлуур дээр сууцгаав. Яагаад ч юм Жонвонтой байхаар өөрийн эрхгүй л хүүхэд шиг болон тэнэг үйлдлүүд хийгээд л амаа урагдтал инээдэг болчихсон байна.

Би "Хөөе Жонвон аа би чам шиг жоохон хүүхэдтэй нийлсээр байтал өөрөө хүүхэд шиг боллоо"

ENDLESS SUMMERWhere stories live. Discover now