...Инээмсэглэх шалтгаан чинь байхыг хүссэн ч үнэ цэнэ минь тэр хэмжээнд хүрэхгүйг ухаараад инээд минь хүрч билээ...
Baekhyun's POV
Цаг хугацаа өнгөрөх тусам бидний харилцаа нурж байв, би зөнгөөрөө мэдэрч байлаа. Аажим аажмаар өршөөлгүй урсах цаг хугацаа.
Хэтэрхий аймшигтай санагсандаа ч тэр үү байнга хар дарж зүүдлэх болов. Тэрний намайг хаях тэр нэгэн ирээдүйг. Үнэн худлыг ялгахаа болихын цагт тэр минь туслах болов уу?
Гэнэтхэн бодогдсон ахархан бодлоосоо болж өөрийгөө шоолон инээв. Арчаагүй юм. Үнэхээр арчаагүй сул дорой амьтан юм даа чи, Бён Бэкхён.
У Сэүн Бён Бэкхён гэх хүмүүс үнэндээ бие биендээ зориулагдаагүй бололтой.
Уруулаа хазлан бодолтоо түүртсээр үсээ зулгаах би.
Тэр нэг өдрөөс хойш бидний дунд өмнө нь оршиж байсан зүйлс замхарч эхэлсэн.
Бид зураасыг хэтэрхий хол давчихсан бололтой. Зүгээр л тэрийгээ анзаараагүй байж. Fan-fucking-tastic.
Утас дуугарахад нь цочсондоо авч орхив. "Байна уу?" хэмээн аль болох жирийн хоолойгоор ярихад өөдөөс Сэүний "Одоо очиж байна" гэх хариу ирчхээд тасалж орхив. Миний гэр ууг нь чиний хараал идсэн буудал биш юмсан У Сэүн!
Junmyeon's POV
Ву И Фан би чамд итгэсэн. Гэтэл... Миний өөдөөс хараад бидний тэр өдрийн бичлэгийг, миний чамд анхныгаа өгснөөр далимдуулан сүрдүүлж байгаа чи миний мэддэг байсан тэр хүн биш байна. Үгүй ээ, миний мэдэхгүй хүн гэвэл илүү дээр сонсогдож байна.
Тийм амархан буугаад өгчихсөндөө ичих нүүр, уур хилэн, гомдол гээд бүх л муу муухай мэдрэмж биеийг минь бүрчихээд амьсгалах зав ч өгөхгүй аймшигтай юм.
Хэзээдээ миний амьдрал ийм болчихов оо? Шудрага биш байна.
"Наад хувцсаа тайл"
"Гуйя И Фан-"
"Эсвэл энэ бичлэгээ сургуулиар нэг тараамаар байна уу? Тэгээд сургуулийн янхан гэх нэр зүүгээд чичлүүлээд байж чадна гэвэл хамаагүй ээ явж болно" жуумалзсаар хэлэх тэр магадгүй чөтгөрөөс ч долоон дор биз.
"Энэ чинь л миний Жүнбанни. Алив ээ, хурдал" ураалаа хазласаар хэлэхэд нь өөрөөсөө ой гутах шиг санагдав. Бүлээн нулимс хацар даган урсахтай зэрэгцэн сүүлийн хувцас газар уналаа.
A\N: eey minna san xD heden ch sarin daraa eniig bichiv, sanaa bur martagdsan bolgoo xD gehdee yaj iij bgad duusgana aa hhe 👁👄👁
YOU ARE READING
Last wish
Short Storyууг нь one shot бичиж өгнө гэсэн ч надад тиймэрхүү урт зүйл бчх авьяас алга гөмэн 😂😂😂