Бэкхён зөвшөөрсөн. Дараа нь харамсахгүйн тулд. Гэхдээ аль ч сонголтыг хийсэн тэр шархлах л болно.
Маргааш нь найзуудаараа сууж байв. Найзууд гэж Жүнмён, Чанёол, Жунин, Кёнсүү дөрөв. Бүгд хөгжилдөж инээлдэж байх зуур Сэүн бүгдийн анхаарлыг өөртөө татаж Бэкхёнийг татан босгоод хажуудаа зогсоочихов.
Сэүн: Бид 2 та нарт хэлэх юм байна
Нөгөө дөрөв нь ч бие бие рүүгээ дохилцон юу болоод байгааг гайхна.
Жунин: *тоглоомоор* Яасан та хоёр үерхээ юу? гэхэд найзууд нь инээлдэв
Сэүн: Тийм ээ, бид хоёр үерхэж байгаа
Инээд сарниж маш том цочрол үүсэв. Чанёол сайн найз руугаа гайхан харахад Бэкхён инээмсэглэж байгаа хэрнээ нэг л гунигтай харагдав. Харин өөрийн краш болох Жүнмён руу харахад түүний сахиусан тэнгэрийн инээмсэглэл аажмаар замхарч байлаа.
Жүнмён: Б-баяр хүргэе! Та хоёр гоё тохирно шүү дээ гээд аль болох цоглог хэлэхэд Жунин Кёнсүү хоёр ч зэрэгцэн баяр хүргэсэн ч дараагийн үг нь тэднийг дахин нам гүн байдалд оруулсан юм
Бэкхён: Жинхэнэ биш ээ. Бид хоёр тоглоомоор үерхэж байгаа юм
A\N: Жүнмёнийг хэнд сайн гэж боджийн 🤔😜
YOU ARE READING
Last wish
Short Storyууг нь one shot бичиж өгнө гэсэн ч надад тиймэрхүү урт зүйл бчх авьяас алга гөмэн 😂😂😂