Парт 3: БУУНЫ НОХОЙ

268 15 0
                                    

...ТАМЫН ОХИН

Хэжи: тийм болохоор хийх ёстойгоо хий. Чи хэнд ч хэрэггүй новшнуудийг энэ сургуулиас хөөх ёстой. Тамын охин минь, өөрийнхөө ажлыг хий. Жүинийг газартай нь тэгшил

~~~~~

Орой болж хичээл тарлаа. Одоо сургуульд зөвхөн Хэжи, Бэкхён бид гурав л байна. Манай сургууль орой 6 цаг гэж хаадаг болохоор оройн цагаар янз бүрийн хүүхдүүд яваад байдаггүй.

Би: Бэкхёна, миний мэдэж ир гэсэн хүүхдүүдийн талаар мэдэж ирсэн үү

Бэкхён: тийм ээ. Энэ байна гээд ширээн дээр хэдэн цаас тавьлаа.

Би: Сайн байна. Аан нээрээ дотуур байранд хэдэн хүүхэд шинээр ирж амьдрахаар болсон бэ?

Хэжи: маргааш Ким захирал хэлнэ гэсэн

Би: мхм ойлголоо. Та хоёр ядарч байвал одоо явж амар даа. Би эд нарын мэдээлэлтэй танилцаж дуусчихаад эндээ унтчихна

Хэжи: тэгвэл бид хоёр явлаа шүү

Би: тэг ээ. Сайхан амраарай

Бэкхён: чи ч гэсэн

Тэр хоёрыг явсны дараа би хүүхэд бүрийн мэдээлэлтэй танилцлаа.

~~~Хэсэг хугацааны дараа~~~

Би: энэ сүүлийнх нь юм байна. Пак Жимин..

Би: энэ чинь Жүинтэй үнсэлцээд байсан залуу байна. Зурган дээрээ их дажгүй гарчээ. Энэ юу гэнэ үү? Бангтан бүлгэмийн гишүүн. Энэ яг яадаг бүлгэм юм бэ?

~~~~~

Хэжи: Жү~ сэрээрэй! Хичээл орох боллоо

Би: ахх.. заза

Бид хоёр номын сангаас гаран ангидаа орвол Кай гэх хүүхэд над дээр ирээд: чи ч өнөөдөр их халуухан харагдаж байна шүү. Тэгэж байгаад заваарай ахынхаа өрөөгөөр ороод гараарай гэж хэлчихээд ширээндээ суучихлаа.

Хэжи: тамын охин минь чиний ажил ч эхэлж байна даа

Би: муу гөлөг чинь өөрийгөө миний ах гэж бодоод байгаа юм байхдаа. 'Ахынхаа' гэнэ шүү. Аан нээрээ тийм, би чамаас юм асууя гэж бодож байсан юм

Хэжи: юу?

Би: Бангтан гэж ямар бүлгэм байдаг юм

Миний Сургууль (Зохиож Байгаа)Where stories live. Discover now