Парт 9: ТҮҮХ ЯРЬЖ ӨГЬЕ

164 16 1
                                    

...ЧАМД ҮЛДЭЭЕ

~~~Маргааш нь~~~

Еэжи: эгчээ би ирлээ

Би: чи юу өмсчихсөн юм чамайг тэнд хэчнээн олон өлсгөлөн чононууд харна гэдгийг мэдэж байна уу?

Еэжи: ийм сайхан биеэтэй байж биеэ нууж яах юм. Та бас над шиг л хувцастай байна шдээ

Би: би өөр хүн. Заза цаг алга Хэжи явъя гэсээр бид гурав дотуур байрнаас гаран сургууль руу явлаа. Мэдээж үдэшлэг сургуулийн доор болно. Манай сургуулийн доор маш том нууц танхим байдаг.

~~~

Би: ирсэн бүх хүмүүстээ энэ үдшийн мэндийг хүргэе. Бүгд сайхан харагдаж байна. Зарим хүмүүс гайхаж байгаа байх. Яагаад өнөөдөр үдэшлэг зохиож байгаа юм бол гэж? Өнөөдрийн үдэшлэг дээр нэг зүйлийг зарлах гэсэн юм. Хуучин хэд маань гайхсан байх, яагаад тоглоомыг эхлүүлээгүй ингэж удсаныг, сүүлийн үед сургууль дээр их асуудал үүссэн учираас жоохон удаачихлаа. Тэгвэл өнөөдрийн энэ үдэшлэг дээр тоглоомыг эхлүүлсэнийг мэдэгдэж байна гэхэд танхимд байгаа бүх хүн алга ташлаа.

Би: гэхдээ энэ удаагийн тоглоом арай өөр байх болно. Би удахгүй төгсөнө. Мариа-гийн суудал эзэнгүй болно гэсэн үг. Тэгэхээр энэ удаагийн тоглоомын ялагч дараагийн Мариа-гийн байр суурийн эзэн болно. Одоо олон юм нуршаад юу гэхэв шууд үдэшлэгтээ орцгооё. Өнөөдөр бүгд хүссэнээрээ наргиж цэнгээрэй гээд хөгжимөө чангаллаа.

Хэжи: Бангтан бүлгэм яагаад манай ширээн дээр сууж байгаа юм?

Би: би дуудсан юмаа. Бид нартай хамт суугаарай гээд

Хэжи: яагаад?

Би: зүгээр л

Хэжи: заза

Би ширээн дээрээ очиж суун тэр хэдтэй хундага тулгалаа.

Жин: өнөөдөр хөөрхөн харагдаж байна

Тэхён: халуухан гээч

Жин: шулуухан хүн шүү

Би: магтаал гэж хүлээж авъя. Та хэд ч гэсэн сайхан харагдаж байна

Жонгүг: энэ охин хэн юм?

Би: манай бүлгэмийн гишүүн, танилц Еэжи гэдэг юм

Хусог: танилцсандаа таатай байна

Миний Сургууль (Зохиож Байгаа)Where stories live. Discover now