Парт 10: ОНГОН БАЙСАН ЮМ УУ?

346 16 1
                                    

...ТҮҮХ ЯРЬЖ ӨГЬЕ

Би: тэр үед би дунд ангийн сурагч байсан юм. Ахлах сургуулийн хэдэн хүүхдүүд намайг хичээл тарж байхад нэг газар луу чирээд аваад явсан юм. Манай сургуулийн дүрэмт хувцасыг өмссөн хэдий ч бүгд маск зүүчихсэн бас малгайтай байсан. Тэр үед би ингээд дууслаа л гэж бодсон шүү. Гэтэл ардаас нэг охины хоолой гарсан юм. Тэр охин нь мэдээж Том эгч байсан. Намайг тэднээс авраад зогсохгүй намайг бүлгэмдээ оруулсан. Надад үнэхээр сайн ханддаг. Бусдад заагаагүй зүйлсээ хүртэл надад онцгойлон зааж өгдөг байсан юм. Тэрнээс нь болж зарим нэг нь намайг хорлож эхэлсэн л дээ. Тэрний дараагийн жил Том эгч төгсөх анги байсан болохоор Мариа-гийн байр суурь дээр хэн нь суух уу гэж их маргалдсан. Тэгээд тэрийг шийдэхийн тулд тоглоомыг анх зохиосон юм. Мэдээж би тэрэнд нь түрүүлсэн. Гэхдээ Том эгч намайг хэн нэгэн хорлоно гэдгийг мэдээд гэрээслэл маягын юм үлдээсэн юм. Тэрэн дээрээ намайг Мариа болгоно гэсэн байсан. Би бол албан ёсны өв залгамжлагч. Гэхдээ би энэ бүхэнд хүрэхдээ нэг ч удаа хүнтэй унтаж үзээгүй

Еэжи: яагаад? Тоглоомонд хэн нэгэнтэй унтах үе байдаг шдээ

Би: та нарын нэг том буруу ойлтолт бол Мариа болохын тулд заавал хүнтэй унтах ёстой. Гэхдээ яг угтаа "М" бүлгэм бол сурагчдыг ямар нэгэн аюулаас хамгаалах, дэг журамтай байлгах юм. Манай сургуулийг өдийг хүртэл яаж Улсдаа ийм нэр хүндтэй болсон гэж бодож байна

Еэжи: тэгвэл яагаад хөвгүүд унтахын тулд тан дээр очдог юм?

Би: Том эгч нэг хөвгүүн сургууль дээр охин авчираад хүнгүй ангид түүнтэйгээ хийж байхыг мэдээд тэр хөвгүүнийг шийтгэхийн тулд дараа өдөр нь ангид нь ороод хүүхдүүдийн өмнө өрөөндөө дуудсан юм. Гэтэл тэр хөвгүүн нь өөртэй нь унтах гэж байна гэж ойлгоод бүгдэд нь буруу ойлголт төрүүлчихсэн юм. Тэрнээс хойш л энэ бүхэн эхэлсэн юм даа. Гэхдээ хэн ч анзаараагүй Хориотой номын санд орсон хүүхэд бүр дахиж хэзээ ч орохыг хүсдэггүй

Еэжи: нээрээ тийм юм байна. Гэхдээ яагаад?

Би: тэр бол ойлгомжтой, мэдээж шийтгүүлхээр орж байгаа юм чинь шийтжүүлж л таараа гээд инээлээ.

Еэжи: хөөх тийм байхнээ

Би: за ирчихлээ гэсээр Еэжиг түшин гэр лүү орууллаа.

Еэжи: энэ нээрээ танайх гэж үү

Би: тийм ээ

Еэжи: та энэ байшинг яаж авсан юм. Та ийм баян юм уу?

Миний Сургууль (Зохиож Байгаа)Where stories live. Discover now