Би үүнийг үзэн ядаж байна.
"КЛОЕ! ЧИ ХААНА БАЙНА?! МУУ ХЭРЭГЦЭЭГҮЙ НОВШ!"
Ядарч байна.
"Би энд байна" хэмээн би хариу өгөв.
Ээж над руу харахад түүний нүүр улайн, уур уцаараар дүүрч намайг үсэдлээ.
"Чи биднийг өлсгөхийг хүсээ юу?! Муу талархаж мэддэггүй увайгүй амьтан! Оройн хоол хаана байна? Би чамд эцгийгээ ирэхээс өмнө бэлд гэж хэлсэн биз дээ?!" Тэр хашхирсаар ийн хэлэв.
Би сулхан "Намайг өршөөгөөч, би яг одоо хийлээ" гэлээ.
19 жилийн турш би энэ тамд амьдарсан. Бага байхаасаа авхуулаад л би гэр бүлийнхээ хатуу ширүүн зангаас болж байнга шархаддаг байсан.
Би загас шарж эхэллээ.
Суралцах бол намайг стрессээс салгах гол зүйл, би байнга сургуульдаа өндөр дүн авдаг. Гэр бүлийн минь хэн ч байсан надад итгэнэ гэдэгт би эргэлзэж байна.
Миний одоогийн "ээж" бол миний жинхэнэ ээж биш. Миний жинхэнэ ээж аавын нууц амраг байсан юм.
Аав гэрлэсэн цагаасаа хойш маш их цагийг жинхэнэ ээжийг минь жирэмсэн болтол нь өнгөрөөсөн.
Тэр эхнэр, хүүхэдтэй гэдгээ огт бодолгүйгээр маш баяртай байсан юм. Аав миний жинхэнэ ээжид маш их хайртай байсан.
Намайг төрүүлснийхээ дараа, тэр нас барсан юм. Аавыгаа их өрөвдөж, тэр ч галзуурсан юм. Тэр намайг оруулахаас өөр сонголт байгаагүй ч, түүний эхнэр уурласан.
Хэдий би нууц амрагийн охин байсан ч, аав маань ээжийг минь их хайрладаг байсан болохоор намайг ч гэсэн хайрлаж байсан.
Аав маань баян байсан болохоор тэр салж чадаагүй юм, тиймээс тэр энэ бүхнийг тэвчих хэрэгтэй болсон билээ.
Эцэст нь, одоогийн ээж болон эгч маань надад уурласан юм. Бас намайг зарц, амьтан, хэн ч биш хүн шиг харьцдаг болсон.
Би хоолнуудаа тэдний өмнө өрж тавилаа.
Дараагаар нь би намайг үл ойшоодог эгчийнхээ хажууд очин суув.
"Чи төрсөн өдрөөрөө юу авхуулахыг хүсэж байна?" хэмээн аав эгчээс асуулаа.
"Хмм, би маш их шинэ хувцаснууд хүсэж байна!" тэр догдолсоор ийн хариулав.
Аав над руу харан инээмсэглэн "Харин чи, Клое?" гэж асуулаа.
"Түүнд яагаад шинэ зүйл хэрэгтэй гэж?! Түүний төрсөн өдөр ч биш шүү дээ!" хэмээн ээж хашхирав.
"Тийм шүү! Тэр зүгээр л нэг нууц амрагийн охин!" эгч ээжийгээ дэмжин ийн хэллээ.
"ХАНГАЛТТАЙ! Лила, чи бэлгээ авахгүй шүү. Чи үнэхээр талархаж мэдэхгүй юм" гэж аав хашхиран хэлчхээд өрөөг орхин гарав.
"Ахх! Чи үнэхээр ядаргаатай юм!" Лила ийн хэлэн үснээс минь татчихаад гаран одлоо. Ээж ч мөн түүнийг дагав.
Энэ оройн дараа
Би аяга тавгаа угааж дуусгачхаад унтахын тулд дээшээ гарлаа.
Харанхуй өрөө лүүгээ орон гэрлээ асаах гэж байхдаа би өөрийн хүзүүн дээрээ нэг зүйлийг мэдрэв. Би амьсгалж үл чадлаа. Тэр зүйл чангарч, яг л олс шиг мэдрэгдэв.
Арагш эргэн хартал эгч минь байсан юм.
Олс улам чангаран, тэр "Чи амиа хорлосон. Чи өөрөө л үүнийг гуйсан, чи хэзээ ч төрөх ёсгүй байсан юм" ийн хэллээ.
Би амьсгалж чадахгүй байна. Миний нүд хүндэрч байлаа. Би нүднээс минь нулимс урсхийг мэдрэв.
Энэ миний төгсгөл гэж үү?
Би нүдээ анилаа. Бүх зүйл харанхуй байв.
Би юу ч мэдэрсэнгүй.
Тэгээд, надад нэгэн чимээ сонсогдлоо.
"Чи үнэхээр болхи юм! Хэрэв гүн үүнийг мэдэх юм бол чи халагдах болно!"
Гүн? юу?
Нүдээ нээхэд эхэндээ бүрэлзэж байсан ч цэлмэг болох үед би утсаа харлаа.
Юу? Би өлгийн дотор байгаа юм байх даа? Би удаанаар гараа хөдөлгөн харав. Гар минь жижигхэн байна уу даа?!
Би хаана байна аа?
"Залуу авхай сэрчихлээ, бушуулаарай!" хэмээн догдолсоор хэллээ.
"Ээж ээ? тэр миний дүү хэрэг үү?" гэж бяцхан охин асуув.
"Харамсалтай нь тийм ээ, түүнд золгүй явдал тохиолдсон юм" өөр нэг эмэгтэй түүнд хариуллаа.
Золгүй явдал? харамсалтай нь??? тэд юу гэж хэлсэн бэ?
Би дээш өнгийхдөө өлгийний минь өмнө зогсох бор үс болон цэнхэр нүдтэй үзэсгэлэнтэй эмэгтэйг олж харлаа. Тэр намайг жигшин харж байв.
Яагаад? Яагаад ийм танил харц байна вэ?
"Эдгээр үнэтэй тоглоомуудыг түүнээс ав, тэр бидний мөнгийг хүртэх нь зохисгүй юм" тэр ийн хэлээд явлаа.
"Яагаад хатагтай Дианне ийм аз жаргалгүй байгаа юм бол?" гэж гэнэтхэн нэг эмэгтэй асуув.
"Учир нь залуу авхай бол золгүй явдал. Гүнгийн гэр бүл мөнгийг маш ихээр эрхэмлэдэг. Тэд бүх зүйлийг төлөвлөдөг, тэд цор ганц хүүхэд болох хатагтай Камиллег өсгөхөөр төлөвлөсөн байсан. Гэтэл одоо залуу хатагтай төрж, тэдний төлөвлөгөө нурсан" хэмээн өөр нэг эмэгтэй хариуллаа.
Юу? Би хувилгаан юм байх даа? Би өнгөрсөн амьдралаа санаж байна шүү дээ. Би шинэ ертөнцөөс ирсэн хүүхэд хэрэг үү?
Одоо юу тохиолдох бол?!
YOU ARE READING
"Ядаж л би амьд байна"
FantasyТайлбар: Клое харгис хэрцгий айлд амьдарч байснаасаа болоод амиа хорлон нас баржээ. Тэрээр гүнгийн охин Абела болж дахин төрөв. Харамсалтай нь гүнгийн гэрт ч мөн өмнөх амьдрал шигээ хүчирхийлэлд өртсөөр байлаа. Цэнгүүний үеэр тэр зугтахаар шийджээ...