Би нэг зүйлд итгэлтэй байна. Би дахин төрсөн. Мөн миний аав бол гүн.
Азаар би өнгөрсөн амьдралдаа иймэрхүү новел уншдаг байсан учраас илүү мэдлэгтэй байгаа.
Би хараахан нэрээ мэдээгүй л байна.
"Та юу идэхийг хүсэж байна?" Аяделла зөөлнөөр ийнхүү асуув.
Аяделла бол миний хувийн үйлчлэгч, тэр бор үсээ байнга боодог бөгөөд ногоон нүд болон их сайхан инээмсэглэлтэй.
Би тэр л ганцаараа намайг хооллож, халамжилж буйг анзаарсан юм. Тиймээс би түүнд маш их талархаж байгаа.
Би ярьж чадахгүйгээс хойш зүгээр л түүн рүү инээмсэглэдэг.
Аяделла намайг өргөн иогурт шиг амттай зүйлээр намайг хооллов.
Би энд хүүхдийн нэмэлт тэжээл байхгүй гэж таамаглаж байна.
Хаалга хүчтэй онгойлоо.
Өө? Энэ хэн бэ?
"Харди эзэнтэн!" Аяделла цочирдсоор ийн хэлэв.
"Чи яагаад түүнийг хооллож байгаа юм? Чи энэ новшид мөнгө үрж байгаа хэрэг үү?" гэж гүн уурласаар хэллээ
Аяделла сандарсаар "Үгүй ээ эзэнтэн минь, энэ маш удаан хугацааны өмнө авсан зүйл байгаа юм" гэж хариулав.Удаан хугацааны өмнө? Тэр яагаад намайг ийм зүйлээр хооллож байгаа юм?
"Ойлголоо, дараагийн удаа түүнд бүү хоол өг" хэмээн гүн хэлснийхээ дараа явлаа.
Юу вэ? энэ бүдүүлэг- чи өөрийгөө аав гэх гээ юу? Хүмүүс надад яг л новш шиг хандаж байгаад итгэж чадахгүй нь. Би зүгээр л хүүхэд шүү дээ!
"Намайг уучлаарай залуу авхай, энэ шинэ учраас санаа зовох хэрэггүй дээ" гэж Аяделла надад батлан хэлэв.
Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй юм. Энд байгаа цорын ганц сайхан сэтгэлтэй хүн.
2 жилийн дараа
Пшш, би дөнгөж нэг настайдаа алхаж сурсан ч хэн ч хайхарсангүй. Мэдээж Аяделлагаас бусад нь.
Би аль болох хурдан бичиж сурах хэрэгтэй байна.
Хаалга онгойв.
"Хүүхдийн хувцас, хэрэглэж болох бүхий л зүйлсийг нь зар. Бас түүнд илүү жижиг өрөө өгч, зардлыг нь тана" хэмээн ээж үйлчлэгчид тушаалаа.
Өмнөх амьдралдаа ч гэсэн би төрснөөсөө болж гадуурхагдсаар ирсэн. Би яагаад ийм азгүй юм бэ?
YOU ARE READING
"Ядаж л би амьд байна"
FantasyТайлбар: Клое харгис хэрцгий айлд амьдарч байснаасаа болоод амиа хорлон нас баржээ. Тэрээр гүнгийн охин Абела болж дахин төрөв. Харамсалтай нь гүнгийн гэрт ч мөн өмнөх амьдрал шигээ хүчирхийлэлд өртсөөр байлаа. Цэнгүүний үеэр тэр зугтахаар шийджээ...