"Авхай сэрээрэй" хэмээн бүдэгхэн хоолой дуулдана.
Ийм эрт яагаад багшийн хоолой сонсогдоод байгаа юм бол? гэж бодоод нүдээ аажуухнаар нээхэд багш дүрэлзсэн ууртай хараад зогсож байв.
“Авхай! Сэрээрэй. Та буцаад хэвтчихвэл ахиад л шийтгэгдэнэ шүү" мөн л харцтайгаа адилхан хүйтэн аясаар хэлэв.
Би босож, нүдээ нухан "Аяделла хаана байна?"
"Танд одоо үйлчлэгч гэж байхгүй авхай" гэхэд нь миний нүд томорч гайхсан харцаар тэрэн лүү харав.
Намайг ахин юм хэлэхээс минь өмнө багш “Босоорой авхай. Та ёслолт төгс хийж сурж дараа нь уншлага хийх хэрэгтэй" гэж хэлэн намайг орноос босоход туслав.
Цагийн дараа, хэд хэдэн удаа ташуурдуулж загнуулсаны дараа ашгүй нэг төгс мэхийлт хийж сурлаа.
"Одоо авхай, миний танд бэлдсэн номнуудыг уншна уу. Цагийн дараа би таниас хэдэн асуулт асууж шалгах болно." гэж хэлээд өрөөг орхилоо.
Би модон сандал дээр суун алтан чимэглэлтэй улаан номыг дэлгэн уншиж эхлэлээ.
Эхний хуудасанд “Хааны гэр бүл болон Арчдүкийн гэр бүл хэдэн зууны туршид сүнслэг амьтад тэдэнд бэлэглэгдэж байсан. Язгууртнуудад ариун оршихуйгаас адислал ирж өөрсдийн сүнслэг амьтантай болох боломж ховор ч бас боломжгүй зүйл биш юм.
Олон зууны туршид сүнслэг амьтад нь эзэнт гүрнийг дайн тулаанд агуу их ялалтад хөтөлсөн гол хүчин зүйл байсаар ирсэн.” гэж байх бол дараагийн хуудасанд угсаатны зэрэглэл байх нь тэр.
“Угсаатны зэрэглэл нь Эзэн хаан түүний доор Арчдүкэ, Гүнтэн, Тайж, Гүн, Вискоунт, Барон, Хүлэг баатар гэх мэтчилэн дараалалтай байна.”
Хэсэг хугацааны дараа хаалга онгойж
"Таниас асуулт асуух цаг боллоо, авхай" хэмээн багш хэллээ.
Багш миний хажууд ирэн хэд хэдэн асуулт асуув. Гэвч тэр бүгд нь номон дээр байгаагүй зүйлсийн талаар байв. Хариуд нь би дахиад л ташуурдуулж, загнуулав.
"Та миний бодсоноос ч тэнэг юм. Би хэдэн өдрийн дараа буцаж ирэх болно. Намайг буцаж ирэх хүртэл илүү их уншиж судал.” хэмээн ууртайгаар хэлээд хаалга саван гарч одов.
Би нэг сэнаа алдчихаад орон дээрээ тэрийн хэвтэв.
Хэдий иймэрхүү өвдөлтийг өмнөх амьдралдаа амсаж байсан ч гэсэн одоо болтол нэг л дасаж өгөхгүй юм
YOU ARE READING
"Ядаж л би амьд байна"
FantasyТайлбар: Клое харгис хэрцгий айлд амьдарч байснаасаа болоод амиа хорлон нас баржээ. Тэрээр гүнгийн охин Абела болж дахин төрөв. Харамсалтай нь гүнгийн гэрт ч мөн өмнөх амьдрал шигээ хүчирхийлэлд өртсөөр байлаа. Цэнгүүний үеэр тэр зугтахаар шийджээ...