Хаан эзэн " Жонгүг чамтай ярилцах хэрэгтэй байна."
Хунтайж Жонгүг "Юун тухай билээ? Хаантаан?" гэсээр эзэн хааны өрөөний голд байрлах буйдангын нөгөө захад суув.
Хаан эзэн " Чи арван найм хүрлээ. Одоо суудлыг минь залгамжлах цаг бараг л болсон. Би хөгширч бас ядарч байна."
Жонгүг "Таныг харин ч залуухан ануухан чигээрээ байна гэж бодож байна." гэхэд
Хаан эзэн инээд алдаад "Сайхан үгэнд чинь талархаж байгаа ч.. Үнэн гэвэл би чамайг хаан болох болсон гэж үзэж байна. Гэвч хаан хүн бол улсын эзэн буюу эцэг хүн харин түүнд ухаан төгс өөрийг нь түшиж тулах сайн хань хэрэгтэй болно."
Жонгүг " Тэгэхээр намайг гэрлүүлнэ гэх гээд байна уу? Хэнтэй?" гээд нэг хөмсгөө өргөн асуув.
Хаан эзэн "Санаваартны зөгнөснөөр бол чи Дэ Вантэ гүнгийн авхайтай гэрлэх ёстой. Санаж байгаа бол чи цэнгүүн дээр түүнийг урьж анхны бүжгийг хийсэн."
Жонгүг " Сонирхолтой л юм. Арай балчирдахгүй юу?"
Хаан эзэн " Мэдээж бага балчир байна. Тиймээс түүнийг одоохон доо чиний сүйт бүсгүй гэж зарлаад арван зургаа хүрэхэд нь хуримыг чинь хийх болно. Чамд зөвшөөрөхгүй байх шалтгаан байхгүй гэж бодож байна. Миний зөв үү?" гэсээр хунтайжийн өөдөөс чухал харна.
Жонгүг " Та шийдсэн бол би яахин эсэргүүцэх билээ" гэсээр бага зэрэг бөхийн босох гэтэл
Хаан эзэн "Өдрийн зоогыг бид Вантэ гүнтний гэр бүлийнхэнтэй барих болно шүү" гэхэд Жонгүг толгой дохин гарч явав.
¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤
Өглөөний нар нүүрэн дээр минь туссаар орноосоо арай хийн өндийхөд Рина намайг босгож хувцаслаад үс гэзгийг минь янзалж өгөв.
Биднийг доош буухад Тэхён ах кофе уун гал тогооны ширээний ард сууна.
Би " Өглөөний мэнд сайхан амарсан уу?" гээд өөдөөс нь харж суухад Тэхён ах өөдөөс инээмсэглээд "Өглөөний мэнд" гэв.
Биднийг өглөөний цайгаа ууж дуусахад гоё цаасанд нандигнан боосон бас дээр нь хөөрхөн боолттой бэлэг надад сунгав.
Би " Энэ юу вэ? " гэсээр баярлан авахад Тэхён ах " Бэлэг. Онгойлгоод үз" гэсээр намайг ширтэнэ.
Тэгээд нээж үзэхэд урт шаргал үс цэнхэр нүдтэй гоёмсог даашинзтай хүүхэлдэй!!!
Миний нүд томроод "Ахаа энэ юу вэ? Би одоо хэдтэй билээ дээ? Юун хүүхэлдэй-" гэхэд тэр үг таслан
YOU ARE READING
The king loves you👑❤📿
RomanceХэрэв энэ үзэсгэлэнтэй ордон миний хоригдох алтан тор, энд өнгөрүүлэх өдөр бүр минь миний туулах там гэдгийг мэдсэн бол хэзээ ч энэ газарт хөл тавихгүй байсан биз.. ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгы...