"Эзэнт гүрний ирээдүйн нар хунтайжтан санаваартны зөгнөсөн ирээдүйн сар болох авхай Жизель Дэ Вантэ Обэлиан-тай сүй тавихаар болсон байна. Кастина эзэнт гүрэн үүрд мандан бадраг!"
Энэ мэдээ цацагдаад бүтэн сарын хугацаа өнгөрч...
Надад долгинох, сайн хандах болон уулзах хүсэлтэй хүмүүс олширч эхэлсэн нь төвөгтэй санагдаж байв.Урьдын адил инээж хөгжилдөн, дураараа хэрэг тарьж, үсэрч цовхчиж байдаг Жизель зөвхөн зүрхэнд минь үлдсэн мэт... Нэг тийм уйтай мэдрэгдэх болжээ.
Буурь суурьтай, төлөв даруу энгийн авхай болох нь зүйтэй гэж үзэхийн зэрэгцээ, хүсээгүй сүй минь ч мөн үүнд нөлөөлнө.
Долоон өдрийн дараа сүй тавих ёслол болох болно. Бэлдэх зүйл ч их байгаан дээр санаа зовох зүйлс ч мундахгүй олон..
Өдөр болгон ордонд зочилж сүй тавих ёслолд бэлдэнэ. Гэвч хунтайжтай тааралгүй бүтэн сар болсон байна. Төрийн хэрэг ихтэй гэхээсээ илүү энэ сүй түүнд ч мөн таалагдахгүй байгаа нь илт..
Түүнтэй байх надад ч мөн адил тухгүй байхад.. Гэхдээ дотор минь хаа нэгтээ түүнийг хүлээх сэтгэл байгаад итгэж өгөхгүй нь..
Заримдаа надад түүний нүүрэнд ганц л удаа үзэгдээд өнгөрсөн тэр инээмсэглэл буух нь хачин. Магадгүй сүйт залуу минь цаашлаад эр нөхөр минь болох болно гэх бодлоос болж түүнийг бодож байгаа байх.
Тэхён ах "Ядарч байна уу? Юуг тэгтлээ их бодоов?" гээд цай ууж суусан миний урд ирж суув.
Би "Зүгээр дээ ядраагүй. Ёслолын талаар бодоод л.." гэхэд минь
Тэхён ах "Цай чинь хөрчихсөн байна. Бас чи сүүлийн үед их өөр байгаа шүү. Миний бяцхан чөтгөр хаа нэг тийшээ зугатаачихсан юм шиг. Томоотой бас даруухан, бодолд дарагдсан. Тэгж их санаа зовоо юу?" гэсээр хариулт эрэв.
Би бага зэрэг санаа алдаад " Миний амьдралыг шийдэх зүйл байхад санаа зовохгүй бол хачин ш дээ. Тэгээд ч одоо төлөв даруу байх хэрэгтэй. Бүх хүний анхаарал над дээр байгаа гэхэд хилсдэхгүй байна."
Тэхён ах бага зэрэг хөмсөг зангидаад "Би чамд арай л их ачаа үүрүүлээд байх шиг санагдах боллоо." гэхэд нь би инээмсэглээд "Таны буруу гэж юу байхав дээ. Би зөвшөөрч мөн шийдвэрээ өөрөө гаргасан. Энэ бол миний хувь тавилан."
YOU ARE READING
The king loves you👑❤📿
RomanceХэрэв энэ үзэсгэлэнтэй ордон миний хоригдох алтан тор, энд өнгөрүүлэх өдөр бүр минь миний туулах там гэдгийг мэдсэн бол хэзээ ч энэ газарт хөл тавихгүй байсан биз.. ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгы...