Smart and honest.

225 25 4
                                    

Өдрийн хоолны үеэр би эзэн хаан болон хунтайжтай хамт хооллон сууна.

Эзэн хаан "Манай гэр бүл өсөн нэмэгдэж байна. Удахгүй бяцхан ханхүү, гүнж нар ордонг минь аз жаргал, дуу шуугаар дүүргэнэ гэж итгэж байгаа шүү" гэж хэлэн инээд алдав.

Би ичимхийрэн доош харан суух бол хунтайж чимээгүй л зоогоо барьж байлаа.   

Би "Эрхэм дээдсээ-"

Эзэн хаан "Аав гэж дуудаж бай! Бид одоо нэг гэр бүл шүү дээ"

Би "Хаан а-ааваа.." гэхэд тэр инээмсэглээд "За охин минь?"

Би "Би өнөөдрөөс ордонг хариуцаж авсан. Тэгээд данс тооцоо, төсөв хөрөнгийг шалгаж үзэхэд зарим зүйлсийг анзаарсан юм л даа.."

Би "Бас би надад гаргасан сар бүрийн төсвийн тал мөнгөөр би сан байгуулах гэсэн юм. Тэгээд тухайн сар бүрт би сандаа өөрийн хөрөнгөөс хадгалж асрамжийн газар болон ган гачигтай газруудад, дайны улмаас сүйдсэн тосгонуудад тусламж үзүүлэх гэсэн юм. Болох болов уу?" гэж бага зэрэг эмээн асуугаад тэдэн рүү харав.

Эзэн хаан "Үнэхээр ухаалаг юмаа.. Чиний шийдвэр болохоор би эсэргүүцэхгүй харин ч сайшаан дэмжиж байна. Жонгүг юу гэж бодож байна?" гээд хунтайж руу ширтэнэ.

Жонгүг "Надад ч бас сайхан санаа шиг санагдлаа. Чи хүссэнээрээ хий дээ.."

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Нэгэнт л санасан даа хүрсэн тул баяр хөөртэйгээр ажилаа үргэлжлүүлэн хийхээр алхаж явахад ард явах Жин "Гүнжтэнд сайхан зүйл тохиолдоо юу?"

Би инээмсэглэсээр "Би гүнжийн сан байгуулах зөвшөөрөл авчихсан. Одоо сар бүрийн төсвөөс талыг нь хадгалж байгаад ард иргэдэд туслах боломжтой болсон. Сайн шийдсэн байгаа биз?"

Жин "Гайхалтай байнаа гүнжтээн.." гээд дөлгөөхөн инээмсэглэнэ.

Би "Нээрээ Жин таньд даалгах нэг зүйл байна. Та надад ордныг хариуцаж байсан Коунт Руперт-ын талаар мэдээлэл цуглуулж өгөх хэрэгтэй байна."

Жин толгой дохин "Тушаалаар гүйцэтгэе" 

Хатны хичээлээр ордны талаар олон мэдээлэлтэй болсон хэдий ч өөрөө нүүр тулан ажиллах үед сурч авснаас минь ч илүү ярвигтай зүйлс ордонд өрнөдөг гэдгийг ухаарч ойлгосон юм.

Дахиад л бичиг цааснууддаа дарагдсаар суухдаа "Доод хүмүүсээ сайн анхаарч байхгүй бол дураараа аашлах тохиолдол их байдаг бололтой."

The king loves you👑❤📿Where stories live. Discover now