1 | Дуртай ч мэдэхгүй

239 32 1
                                    

"Ийм оройн цагаар төвөг удсанд уучлаарай. Гэхдээ чи Бомгю ахыг хараагүй биз?"

Урд минь улаан хүрэн үс, том нүд, өндөр хамар, зузаан уруултай нэгэн зогсох агаад их л сандарсан харагдана.

Хэн билээ? Нэг л харсан царай...
Нойрмог байгаа болохоор хий юм хараад байгаа юм байхдаа?

Үгүй ээ, би түүнийг мэднэ. Нэр нь Тэ... Тэхён. Кан Тэхён?

Би зүүдлээгүй биз дээ? Надад үгүй гэж хэлээч. Нүдээ онийлгон харсан ч томруулаад ширтсэн ч... яалт ч гүй тэр мөн байна.

Гэхдээ сая юу гэсэн бэ? Чой Бомгюг надаас асуусан уу?

"Бомгю? Хэн юм?"

Өөрийн мэдэлгүй л ийн хэлж орхив. Чой Бомгю. Би түүнийг хэн болохыг хэнээс ч илүү мэднэ. Гэхдээ би яг одоо сандарсандаа үхэх нь.

Арзайсан үс, нойрмог нүд. Түүний өөдөөс харсан чигтээ золтой л эвшээчихсэнгүй. Хэдий гаднаа харуулахгүй байгаа ч ичих мэдрэмж намайг дотроос минь идэж байна. Тиймээс тэднийг мэдэхгүй царайлах нь хамгийн зөв сонголт.

"Нээрээ тийм л дээ. Чи мэдэхгүй байх. Би айдол юм л даа. Харин Бомгю гэж манай хамтлагийн гишүүн"

Тэр утсан дээрх Бомгюгийн зургийг надад харуулахад нь би худлаа мэдэхгүй дүр эсгэн хэсэг зогсов.

"Бид энэ байранд амьдардаг юм. Бидний амралт өнөөдөр эхэлсэн ч Бомгю ах өглөөнөөс хойш алга болчихсон..."

Түүний хоолой суларсаар уртаар санаа алдах аж. Амралтынх нь өдөр юм бол гадагшаа гарсан байж болно шүү дээ. Тийм байхад яагаад ингэж их ач холбогдол өгөөд байгаа юм бол?

Гэхдээ би өөрийгөө дуртай хамтлагтайгаа хамт нэг байранд амьдардаг гэдгээ яагаад одоо л мэдэж байдаг билээ?

"Магадгүй тэр гадагшаа гарсан байх? Түүн лүү залгаж үзсэн үү?"

Хэдий тэднийг өөрөөр хэлбэл зөвхөн Тэхёныг бодит амьдрал дээр харж буй минь анх удаагийнх. Гэсэн ч би туслахыг хүссэн юм. Энэ тийм ч их хэрэг болохгүй ч... юмыг яаж мэдэхэв. Бага ч болов тус болох ч юм билүү.

Тэхён дахин санаа алдсаар утсаа халаасандаа хийн "Утас нь гэрт байгаа бас байрны камерын бичлэгийг шалгахад түүний гэрээс гарч байгаа бичлэг байсан ч байрнаас гарч байгаа бичлэг нь олдоогүй юм. Бид бүх давхрыг шалгаж үзсэн..."

Тэр хэсэг чимээгүй болон онгорхой байх хаалганы бариулаас зуурсаар "Хачирхалтай нь зөвхөн танай давхрын камерын бичлэг байхгүй байсан"

Тэхён нааш сэжиглэнгүй ширтэж эхлэхэд нь яагаад ч юм буруутай мэт санагдах аж. Гэсэн ч би түүний нүд лүү эгцэлсээр дараа нь давхрынхаа камер луу харлаа.

"Хэд хоногийн өмнө хөршийн маань Ма Мисон гэх галзуу охин камер луу утсаа шидээд эвдэлчихсэн юм. Магадгүй чи түүнээс асуугаад үзсэн нь дээр байх. Би тэр Бомгюг чинь өмнө нь огт харж байгаагүй болохоор..."

Хэдий тэр дуртай айдол минь ч гэсэн сэжиглэгдэх тийм ч таатай санагдсангүй. Ялангуяа хүний хулгай.

Тэхён надад шуудхан хэлээгүй ч түүний тойруу яриа нь яг л хамтлагийнх нь гишүүнийг хэн нэгэн галзуу шүтэн бишрэгч нь хулгайлчихсан мэт л сонсогдсон юм.

"Эгчээ хэн юм?"

"Хёнсог, унтаж бай. Эгч нь удахгүй"

Хойш харан аль болох тайвнаар хэлчхээд буцан Тэхён луу харахад тэр дүү лүү минь их л сониучхан ширтсээр "Буруу ойлголт төрүүлсэн бол уучлаарай. Би зүгээр л... хэтэрхий бухимдалтай байна" тэрээр үгээ зөөж ядан хэлчхээд надад бөхийн хүндлэл үзүүлэх аж.

Ийм учраас л би тэдэнд дуртай байдаг юм. Гэхдээ л...

"Би хажуу айлаас чинь асууж үзье дээ" тэр дахин бөхийсөөр дүү лүү минь харан инээмсэглэж гараа даллан "Баяртай" хэмээсээр цааш явав.

Харин би түүнийг Мисоны хаалгыг тогшиж буйг харсаар хаалгаа хаан түгжсэн хойноо л бүтэн амьсгаа авсан юм.

Би бусдын хэлдгээр тэдэнд хэтэрхий их донтчихсон галзуу шүтэн бишрэгч биш ч тэр хараал идсэн царайлаг байлаа. Будаггүй царай, энгийн хувцас.

Тийм ээ, тэр үнэхээр галзуурмаар сайхан харагдаж байсан.

Сэтгэл хөдлөлөө тийм ч их ил гаргаад байдаггүй би хэдхэн хором өрнөсөн харилцан ярианы дараа ингэж байхад Мисон. Магадгүй тэр түүнийг аль хэдийн тэврээд зогсож байгаа биз.

Угаас л төрөх сониуч зандаа хөтлөгдөн хаалгандаа багахан завсар гаргасаар харсан ч Тэхён байсангүй.

Ийм хурдан явчихсан юм байхдаа?

__
Ханылын хачирхалтай, утгагүй зүүдэнд тавтай морил.

REPEAT |Completed|Wo Geschichten leben. Entdecke jetzt