7 | Итгэхгүй нь...

84 23 1
                                    

"Би хамт явъя. Яагаад ч юм чамд... итгэх хэрэгтэй бололтой?"

Ёнжүн араас гүйцэж ирсээр хэлэн цахилгаан шатанд суухад би мөрөө хавчаад л өнгөрсөн юм.

Гэхдээ... одоо миний хацар улайчихсан байна уу? Бас энэ зүрх удахгүй зогсох гэж байгаа аятай л түргэн цохилоод. Энэ бүх хачин явдалтай нүүр тулахдаа ингэж сандраагүй байж ганц айдол хараад ингэтлээ сандрах гэж.

"Ингэхэд... миний нэрийг яаж мэдсэн юм?"

Хэрвээ би буруу санаагүй бол тэр миний нэрийг мэдэж байсан. Бүр овгийг минь хүртэл.

"Би зүүдэлсэн"

"Ю-Юу?"

"Зүүдэнд минь эргэлдээд байсан охины нэрийг Ханыл гэж санасан юм. Чиний нэр гэж үнэхээр мэдээгүй шүү. Зүгээр л тэгээд таарчихсан хэрэг"

"Зүүд? Юу зүүдэлсэн юм?"

"Сайн санахгүй байна"

Ёнжүний царай илт барайсаар үүнд хариулахыг хүсээгүй нь илт. Гэхдээ яагаад? Түрүүлж зүүдээ дэлгэсэн хүн нь тэр өөрөө биз дээ?

"Төгсгөл"

"Айн?"

"Би энэ бүх зүйлийн төгсгөлийн талаар зүүдэлсэн"

"Гунигтай төгсгөл үү?"

"Тийм ээ" Ёнжүн хэсэг дуугаа хураан санаа алдсаар "Гэхдээ би үүнийг өөрчилж болно гэж бодож байна"

Тэр нүд лүү минь эгцлэн хэлэхтэй зэрэгцэн цахилгаан шат доод давхарт ирэх аж. Хачирхалтай нь энэ миний өдөр болгон хардаг нэгдүгээр давхар биш зүүдэнд минь үзэгдсэн өнөөх харанхуй өрөө байсан юм. Ёнжүн ч бас алга.

Харин дараагийн хоромд харсан зүйл минь миний нүдийг сохлох шиг л болов.

Сандал дээр хүлээтэй суух залуу хөвгүүд болон тэдний урд тайчих Мисон. Тэгэхээр энэ түүний айдолуудтай хийдэг өнөөх төсөөллийн зүйл нь үү?

...

"Тэд хаана байна?"

"Ю-Юу"

"Ёнжүн бас Сүбин. Би чамайг тэднийг авчир гэж хэлсэн! Гэтэл яагаад ганцаараа ирж байгаа юм?"

"Би ч бас мэдэхгүй байна"

Энэ тийм ч удаан үргэлжлээгүй юм. Хэсэг харанхуй дунд тэнүүчилсээр эцэст нь би хоёр эрэгтэй хүнийг яриаг сонсож эхлэх аж.

...

"Одоо түүнийг яах болж байна?"

"Мэдэхгүй ээ, ямартай ч ухаан орохыг нь хүлээцгээе. Тэр бидэнд хэрэг болж магадгүй"

Энэ тэд байна.

...

"Гишүүдийг алга болсон талаар менежер цагдаад аль хэдийн дуудлага өгчихсөн шүү дээ. Түүнтэй түүнгүй цагдаа нар бусдыг маань олчихно"

"Тэгээд хүлээгээд л байх хэрэг үү? Сүбин, чамайг тэдэнд санаа зовж буйг чинь мэдэх ч цагдаа нар тэднийг олох хүртэл юу ч болж мэднэ"

"Гэхдээ энэ үнэхээр эрсдэлтэй шүү дээ. Бас түүнд итгэж болно гэж үү?"

"Сайн мэдэхгүй байгаа ч би түүнийг худлаа яриагүй гэж бодож байна. Хэрвээ түүний хэлсэн үнэхээр үнэн бол бусдыг маань зүгээр л нэг галзуу шүтэн бишрэгч хулгайлсан хэрэг"

Ёнжүн болон Сүбин...

...

"Галзуу байх тусмаа аюултай. Та ч үүнийг мэдэж байгаа"

"Тэр тусмаа л... бусдыгаа эргүүлж авах амархан байгаа юм"

...

"Хэрвээ Ханыл бусдын маань байгаа газрыг мэдэж байгаа бол зүгээр л цагдаа нарт хэлсэн нь дээр биш гэж үү?"

"Цагдаа нарыг дуут дохиогоо дуугаргаж ядсаар очих хүртэл хэрэгтэн зугтчих байлгүй. Харин бид очвол гишүүдээ гэртээ аюулгүй авчрах нь цаг хугацааны л асуудал"

...

Дахиад л өнөөх хачирхалтай үзэгдлүүдийг харсаар нүдээ нээх мөчдөө би гэртээ бус машины арын суудал дээр хэвтэж байсан юм.

Энэ Мисоны машин байх бөгөөд жолооны суудал дээр Ёнжүн байх бол түүний хажууд Сүбин суужээ.

Тэд намайг сэрснийг мэдээгүй бололтой яриагаа огт зогсоосонгүй.

"Гэхдээ биднийг үл таних эмэгтэйтэй хамт явж байхыг хүмүүс харчихвал яах болж байна? Үүнээс болж үүсэх асуудал ганц нэгээр тогтохгүй шүү дээ"

"Зүгээр дээ. Сүбин чи хэтэрхий их зүйлд санаа зовоод байна. Хүмүүс мэдсэн ч дараа нь бяцхан мэдэгдэл хийхэд л хангалттай"

"Гэхдээ бидний нэр хүнд үүгээр төгсчхөж ч магадгүй"

"Нэр хүнд тийм чухал гэж үү? Аль нэг гишүүн маань алга болсон гэхээс илүү үерхлийн мэдээ хамаагүй дээр биз..."

Ёнжүний шоглох мэт хоолой дуулдахад л би саяны ширүүн биш ч давчидмаар уур амьсгал өндөрлөсөн гэдгийг ухаарч түгжсэн байсан амьсгалаа гаргав.

Гэсэн ч Сүбин дахин асуулт тавьсаар уур амьсгал арай өөр тийш эргэж орхив.

"Үерхэл?"

"Тийм ээ, Ханыл бид хоёрын үерхлийн мэдээ"

"Юу?"

"Мэдээж би үүнийг байдал буруудсан үед хэрэглэх болно. Олон нийтийн анхаарлыг татах зүйл үүнээс өөр байхгүй шүү дээ"

Би сая буруу сонсоогүй биз дээ?

REPEAT |Completed|Where stories live. Discover now