4 | Хачирхалтай давхцал

91 27 1
                                    

"Эгчээ? Мисон эгч тантай уулзъя гэж байна"

Хёнсогийн хоолой дуулдсаар нойроо харамлаж ядах би арайхийн орноосоо өндийв.

Тийм ээ, эцэст нь энэ бүхэн зүүд байж. Хараал идмээр урт хийгээд бодит мэт зүүд. Хэтэрхий байж боломгүй үйл явдлууд мөн миний хэзээ ч хүрж чадамгүй тэдгээр хүмүүс.

"Маргааш орой нэг тийшээ хамт явахгүй биз. Надад машин барьж чадах хүн хэрэгтэй байна л даа"

Би хэтэрхий утгагүй гэмээр зүүдээ дотроо шоолон Мисоны үгийг хагас дутуу сонссоор хамт явах тухайгаа түүнд хэлэв.

Миний зүүд үнэхээр хэтрүүлэгтэй байсан. Мисон. Тэр хүн хулгайлна гэж үү? Больж үз. Тэр хэзээ ч тийм бодлогогүй үйлдэл хийх нэгэн биш.

Бас зүүд минь бодит амьдралаас хэтэрхий ялгаатай байсан. Мисон хааяа галзуу үйлдэл хийдэг ч би түүнийг хэзээ ч үзэн ядаж байгаагүй. Тэр ч мөн адил надад дургүйцэж байсан удаагүй. Мөн түүний дуртай айдолтойгоо өнөөх төсөөллийн зүйл хийдэг гэдэг нь... мэдэхгүй ээ. Би энэ талаар тодорхой хариулт өгч чадахгүй юм байна.

Мөн Ёнжүн. Тэр шөнийн цагаар хэн нэгний гэрт дураараа орох хүн мөн гэж үү? Тэглээ ч хамтлагийнх нь нэг гишүүн алга болсон бол тэд өөрсдөө хайлгүй шууд л цагдаад мэдэгдэх байсан биз.

Хэдий би ганцхан шөнийн дотор зүүдэлсэн энэ бүх зүүдээ нэг бүрчлэн санаж буй нь гайхмаар ч энэ бүхнийг бодит байгаагүйд талархаж байна.

--

"Ийм оройн цагаар төвөг удсанд уучлаарай. Гэхдээ чи Тэхёныг хараагүй биз?"

Шөнө дунд гэрийн хаалгыг хэн нэгэн тогшиж харин би түүн лүү нойрмог нүдээр арайхийн ширтэж байна.

Гэхдээ Тэхён гэсэн үү? Бас энэ танил царай чинь...? Энэ Бомгю байх аж.

Байз, Бомгю тэр энд юу хийж байгаа юм бол? Бас Тэхёныг асууж байна. Эсвэл би дахиад л зүүдэлж байгаа байх. Үгүй ээ, энэ хэтэрхий, бүр хэтэрхий бодит байна.

"Уучлаарай, Тэхён гэж хэн билээ?"

Би дахиад л тэднийг танихгүй царайлав. Яг л зүүд шигээ.

"Нээрээ тийм л дээ. Чи мэдэхгүй байх. Би айдол юм л даа. Харин Тэхён гэж манай хамтлагийн гишүүн"

Тэр зүүдэнд минь үзэгдсэн Тэхёнтай адил утсан дээрх түүний зургийг надад харуулах аж.

Юу болоод байгаа юм бэ? Тэд үнэхээр манай байранд амьдардаг гэж үү?

"Бид энэ байранд амьдардаг юм. Бидний амралт өнөөдөр эхэлсэн ч Тэхён өглөөнөөс хойш алга болчихсон..."

Түүний хэлсэн үг, хийж буй үйлдэл... адилхан байна. Багахан ч болов зөрсөнгүй. Тэдний байр л өөрчлөгдсөн болохоос биш бусдаар бол яг л зүүдэнд минь үзэгдсэн үйл явдал одоо давтагдаж би үүнд итгэж ядахдаа өөрийгөө чангаар чимхэв.

Өвдөж байна!

"Магадгүй чи байрны камерын бичлэгийг аль хэдийн шалгачихсан байх тийм үү?"

"Тийм ээ, яаж мэдсэн юм?" тэр надаас гайхан асуусаар би давхрынхаа камер луу заан "Манай давхрын бичлэг олдоогүй болохоор нааш ирсэн биз дээ?"

"Бас л тийм. Гэхдээ-"

"Уучил, би хайж байгаа хүнийг чинь өмнө нь огт харж байгаагүй болохоор өөр хүнээс асуугаад үз"

Би түүний үгийг тасалсаар өөрийн мэдэлгүй бүдүүлэг аашилж орхив. Яаж ч бодсон энэ чинь бодит амьдрал шүү дээ. Тийм байж зүүдтэй минь адилхан байсан нь хачин юм.

Үг үйлдэл гээд л. Гэхдээ миний хэлсэн үгсээс хамааран түүний хариулт өөрчлөгдөж байна. Тиймээс тэр хачин зүүдийг одоо мартах хэрэгтэй.

"Хүлээ" хаалгаа хаах гэхэд минь тэр бариулаас нь зууран зогсоож дараа нь хийсэн үйлдлээ бүдүүлэг гэж бодов бололтой доош бөхийн уучлал эрсээр "Хажуу айлаас чинь асууж үзье дээ" хэмээн цааш явах аж.

Үнэхээр хачин зүүд, хачин үйл явдал. Би зүүдэндээ Тэхёныг хараад үхтлээ сандарсан ч бодит байдал тийм байсангүй. Бомгюг хараад огтхон ч сандраагүйн дээр энэ хачирхалтай үйл явдал эсрэгээрээ уурыг минь л хүргэж байсан юм.

Гэхдээ одоо мартахад л болно. Яг л шалгалтад бэлдэж цээжилсэн онолууд шигээ. Мартчихвал бүх зүйл эргээд хивэндээ орох байх.

REPEAT |Completed|Where stories live. Discover now