Intro

164 14 4
                                    

Хар дарсан зүүд !

Хаа нэгтээгээс тусламж ирэх дуу хоолой.Харанхуй бүүдгэр гудамжны цаанаас сонсогдоно.

"Гуйж байна энд хэн нэгэн байна уу ? Туслаач дээ."

Хар шөнө бас ямар юм нь байдаг байна аа ? Гэж бодоод тодоос тод сонсогдох хэн нэгэний тийш чиглэнэ.

"Хар шөнө юугаа хийгээд байгаа н*вшнууд вэ?. Өрөвдөлтэй амьтад!"

Газарт байсан төмөрийг шүүрч аван хэн нэгэний толгой чиглүүлнэ.

"Харанхуй шөнө эмэгтэй хүүхэд ганцаараа явахаас айхгүй байна гэж үү? Зоригтой юм гээч !Алив ах нартайгаа зугаацаач."
Гэх нэгэн өөдгүй амьтаны хоолой.Үнэхээр жихүүдэс хүргэм.

"Эмэгтэй байлаа гээд гадуур явж болохгүй гэж үү? Та нар шиг өрөвдөлтэй амьтадтай зугаацдаг нь би биш.Яг одоо наад хүүгээ тавиад амиа бодоод зугтсан чинь дээр шүү!Тэгвэл та нарт л өлзийтэй шүү."
Гэж хэлчихээд өнөөх хүүгийн гарнаас атган "Явцгаая"гэж хэлэн хөдлөх гэтэл нэг хөгийн амьтан нь бариад авах нь тэр.

"Н*вш чинь"гэж хэлээд түүнийг барьж аван.
"Амиа бодоод зугт гэж хэлсэн байх аа?Аль эсвэл чи дүлий юм уу?" Хашхичиж хаячихаад түүнийг барьж аван мөнөөх төмөр өө газарт шидчихээд түүнийг нүүр нүдгүй балбах нь тэр. Удалгүй хажууд байсан залуус ч орж ирэн намайг улам л дүрэлзүүлнэ.Шууд л газар хаясан төмрөө нэгэн рүү нь чиглүүлэн.
"Яг одоо зайл аль эсвэл өөрийн газарт асгарсан тархиа тэнгэрээс харах уу?"гэж хэлэх урагш нэг алхахад бүгд л зугтан одно.

Эмэгтэй гээд биеэ хамгаалж чадахгүй юм биш.

"Намайг Ким Сонү гэдэг. Надад тусалсанд баярлалаа." Миний урдаас инээмсэглэл тодруулан харах харц яг л жаахан хүүхэд шиг.

Тэрнийг минь санагдуулам.

Чимээгүй байдлыг эвдэн ахин.
"Чи хар шөнөөр юу хийж яваа юм?"гэж өнөөх хүү асууна.
"Чамд хамаагүй.Өөр зүйл байхгүй бол би явлаа." Гэж хатуухан хэлчихээд яваад өглөө.

Гэрийн хаалгаа аль болох аяархан онгойлгох гэж хичээнэ.Ашгүй гэртээ орж ирлээ.

" Хванг Южин?Хаашаа явчихаад одоо ирж байгаа юм?Цаг хэд болж байгааг хараач!"ширүүхэн хэллээ.

Just_Mine||KSN||Where stories live. Discover now