01

326 41 6
                                    

91 насыг зооглож буй хязгаар нь үл олдох хөрөнгө чинээтэй баян өвгөн. Мөнгөө ийш тийш цацаад, шатаасан ч төгсгөлгүй ихээр хураагдсан хөрөнгөндөө яагаад ч юм хорогдоод дэлхий дээр амьсгалж, амьдрах ямар л арга байна тэр бүхнийг эрэлхийлэх боловч олигтой шийдэл одоог хүртэл олж чадалгүй ганцаар өрөөний мухарт гашуун цай хандлан ууна.

Өвгөний гаднах төрх нь түүний биеийг нэлээд сайнгүй байгааг илтгэх аж. Нүд нь ногоон туяа орж, хүрлийж үхэжсэн мэт арьс нь доош унжсаар, амьсгалах тоолонд тээртэй гэмээр дуу авиа гарч байлаа.
Чичирсэн гараараа хүрэн бор ширээн дээрх бичиг цаасыг аваад уншиж эхлэх мөчид гаднаас хэн нэгэн орж ирэв. Өндөр, тас хар урт үстэй залуу "Биe xaa гайгүй юу?" хэмээн жуумалзах бөгөөд зальтай нь аргагүй инээмсэглэн арьсан буйдан дээр зөөлөн суув. Түүний хийж буй үйлдэл бүрийг өвгөн ажиглана. Гартаа байх хоёр шаариг гэмээр зүйлээр оролдож "Хэзээ үхэх гэж байна даа. Таныг үхэхийг хүлээсээр байтал би амьсгал хураах нь..."

Өвгөн юу ч хэлж чадалгүй удсан ч өрөөг дүүртэл тас тас хөхөрч "Жонгүүгаа чи их буруу бодолтой байна даа. Би үхлээ гэхэд чи миний оронд эзэн сууж чадахгүй." гэсээр ханиалган урдаа байх час улаан, өтгөн цайгаа оочлон ууна. Жонгүүг буйдан дээрээс босч урд нь очоод "Хөгийн өвгөн. Авсандаа хөрөнгөө аваад орсон ч минийх л бол минийх болно. Наад шижгийн юм аа уухаа болиогүй л байна уу? Намайг жаахан байхад л уудаг байсан. Энэ амьдралаасаа залхахгүй байна гэж үү!"

Шилэн аягатай цайг ханалуу хамаг хүчээрээ саван шидээд өвгөний нүд руу удтал ширтсэний эцэст Жонгүүг гарч одлоо.

===

Өөр нэгэн талд

Сөүл хотын ядуусын дүүрэгт байрлах хуучны барилга дотор утасны сэрүүлэг 3 удаа дарааллан дуугарсны эцэст нэгэн залуу босч суугаад сэгсийсэн үсээ хойшлуулав. Тэрээр эргэн тойрноо хэсэг ажсаны эцэст аль хэдийн сэрэх цаг нь болсон гэдгийг ойлгон гал тогоонд байрлах бэлэн гоймонг буцалсан усанд дэвтээсээр сууна.
26 настай Ким Тэхён гэх залуу. 24 цагийн дэлгүүрт ихэвчлэн шөнийн цагаар ажилдаг тэрээр шар шувуу шиг өдөр унтаж, шөнө сэрүүн байсаар амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөж  байлаа.

Гэрийнхээ гэрлийг унтраан түлхүүрээ халааслаад гудамжинд гарч ирэв. Зуны дулаахан шөнө. Харц нь тогтуун ширүүн учир дотор нь юу бодогдож ямар мэдрэмж төрж байгааг нь мэдэх боломжгүй болохоор хүмүүс түүнээс яагаад ч юм айдаг.

Singularity Where stories live. Discover now