02

135 19 3
                                    

Дэлгүүрийн гадна зогсох машинд орж суухдаа Тэхён яагаад ч юм хөмсгөө үл ялиг зангидсан үзэгдэнэ. Кола ууж байсан Намжүүн түүний гарт нэгийг бариулан "Яагаад уурлачихсан юм." гэсээр мөрөн дээр нь гараа тавих мөчид Тэхён үл ялиг хачин царайлж "Мэдэхгүй ээ." гэх богинохон хариулт л өглөө. Дэлгүүрийн гаднаас хөдлөхгүй зогсох бөгөөд машин дотор байсан бүх хүмүүс чимээгүй нэг л хачин уур амьсгалтай болж орхив. Хусог дэлгүүрийн цонхоор шагайж харахдаа Ханаг хараад хоолойгоо засах аядсаар "Өнөөх охинтойгоо хэвээрээ л юм уу? Хэдий болтол энэ өнчин амьтныг тэжээж амьдрах гэсэн юм. Дараа нь лай болно уу гэхээс тус болохгүй л байх." хэмээн хэлэхдээ тамхиа асааж үзэгдэнэ.

Хэдхэн хэлсэн үгнээс нь болоод Тэхён улам л хүйтэн хөндий харц гаргаж Ханаг харангаа "Та хэдэд миний амьдрал хамаагүй байх шүү." гэхэд Намжүүн яв гэсэн шиг Хусогийн арын суудлыг цохив. Жимин харин юу ч дуугарсангүй. Юу болохыг чимээгүй ажигласаар хотын төвд ирцгээлээ. Жимин Хусогийн тамхинаас нэгийг аваад асаахдаа "Өнөөдөр их чухал хүн ирэх сурагтай байх шиг байсан."

"Хэн?" гээд Намжүүн Жимин луу анхаарлаа хандуулж эхлэв. Хариуд нь Жимин "Тэрбумтан нэг өвгөн. Нэлээд хөгшин ч гэсэн эрч хүч сайтай мөнгө бол саадаг нэгэн гэсэндээ. Харин бидэнд Тэхён байгаа юм чинь эсрэгээрээ бид нар хоосолно биздээ."

Намжүүн "Чи ч юугаа мэдэх вэ дээ. Овоо олигтой юм ярих байх гэсэн чинь..." гээд суудлаа хойш налаад "Тэхён тэр өвгөн луу л битгий ойртоорой. Мөнгөтэй ч харгис адгийн амьтан. Мөрий нь дандаа бөөр зүрх, элэг уушги гээд л хүний санаанд оромгүй хачин хачин зүйлс байдаг. Өмнө нь сонсох нь ээ нэг залуугийн эхнэрийг нь авсан ч гэж ярьдаг юм байна билээ. Илүү үйлдэл хийлгүй тоглоцгоогоод л явна шүү."

Ганнам дүүргийн хамгийн том гэгдэх казиногийн үүдэнд хямдхан машин зогсоол дээр зогсож дотроос нь Жимин хамгийн түрүүнд бууж ирээд тээшний хэсгээсээ хувцас гаргаж Тэхёнд өглөө.

Тэхён GUCCI гэсэн уутыг нээн дотор нь байх хувцсыг харна. Жиминий ар гэр багахан бизнес эрхэлдэг ах нь шүүгч хийдэг болохоор бусдаасаа арай боломжийн учир иймэрхүү газар ирэхдээ хувцас хунарыг нь авчирдаг байв. Яг л зуршил болсон мэт Тэхён өнөөх хувцаснуудыг юу ч болоогүй мэт өмссөөр гарч ирлээ.

Жимин "Урьдын адил сайхан хэвээрээ. Гэхдээ энэ хувцас чамайг илүү донжтой харагдуулж байна гээч." гэсээр Тэхёныг эргүүлж тойруулан харна. Хусог Тэхёны үсийг хойшлуулсаар "Одоо төгс." гэсээр мөрөн дээр нь гараа давуулан тавиад барилга руу чиглэв.

Singularity Where stories live. Discover now