3

81 12 0
                                    

Тэхён өвгөний гараас атган машины түлхүүр цүнх дүүрэн мөнгө аван салав. Машины зогсоол дээр ирэхдээ утсаа аваад Хана луу залгана. Тийм ч удаан хүлээлгэлгүй хариу өглөө.
"Байна уу?" гэх хоолойг нь сонсоод Тэхён одоо л тайвширч байгаа бололтой шинэхэн машинаа тулан зогсоод "Юу хийж байна хонгор минь." гэхэд хариуд нь Ханагийн эрхлэнгүй хоолой сонсогдох бөгөөд "Дэлгүүртээ л байж байна. Шөнийн ээлжний эгч ирэх болоогүй юм байхдаа. Би бүр аймаар ядраад..."
Тэхён зүгээр л аз жаргалтай байлаа. Өөрийн эрхгүй инээмсэглэж энэ л охины төлөө хорвоог бүхэлд нь өөрчилж чадахаар тийм их хайртай байсан юм.

"Би чамайг төв талбайн урд хүлээж байя. Одоо шууд гараад ир."

Хана инээмсэглэн "За" гэж хэлж буй нь сонсогдоно.

Утас тасарсныг илтгэх хов хоосон мэдрэмж. Халаасандаа утсаа хийчихээд өөрийн эрхгүй нүдээ таглаж машиныг даган газар сууж орхилоо. Амьсгал нь давчдаж гүнзгий амьсгаа авахад хэцүү байгаа бололтой хоолой нь нэг л хачин сонсогдох аж. Бачимдаж үхэх гэж байгаа хөөрхийлөлтэй бяцхан амьтан шиг газар тэрийн унах шахах тэрээр одоо л нэг амьсгал авч чадав. Нүд нь улайж хоолой нь сөөх шахсан байх нь тэр. Арай ядан өндийн машины хаалгыг нээгээд байгаа газраасаа хөдлөв. Хурдаа ихэсгэж дээд хэмжээндээ хүрэх мөчид ирэх ёстой газраа иржээ. Олон түмний алхаа үл хоосрох төв талбайн урд дахь замын уулзвар.
Гэрлэн дохион дээр ирэх мөчид замын нөгөө талд бяцхан охин нь өөр луу нь гараа даллан зогсож байлаа. Өөрийн эрхгүй Тэхён инээмсэглэж хурдхан очихын түүс байсан ч гэрэл ногооноор солигдсонгүй. Жижигхэн гараараа байн байн даллан байдгаараа инээмсэглэх Хана. Тэхён түүнд ямар их хайраа өгснийг бурхнаас өөр хэн ч мэдэхгүй.

Хүн төрөлхтөн анх хос хосоороо эх дэлхийд төрдөг байв. Гэвч тэдний хүч чадал туйлдаа хүрч бурхнаас илүү хүндлэгдэх болсон тул бурхан тэднийг хоёр хэсэг болгон хувааж ийш тийш нь цөлж эхэлсэн юм. Ингээд л хүмүүс нөгөө биеэ олохын тулд хайр гээч зүйлийг бие биендээ өгдөг болсон гэдэг.

Тэхён Ханаг олсон Хана Тэхёныг олсон. Энэ бол ховор тохиолдол. Хоёр эвлүүлдэг тоглоом яг таг бие биеэндээ орсон юм шиг их хайр бас хүндлэл аль хэдийн харцанд нь үзэгдэнэ.
Машины хөдөлгөөн зогсож ногоон гэрэл дуу хадаан асав. Тэхён зүгээр л тайван алхаж Хана урдаас нь хурдлан гүйх аж. Бие биенийхээ тэвэрт багтах мөчид үгээр илэрхийлэмгүй тайвшрал аз жаргалыг мэдэрнэ. Орчлон ертөнцийн хамгийн гайхамшигт тайвширал.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 06, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Singularity Where stories live. Discover now