I. Blood Sacrifice

231 22 8
                                    

•1998 он Италийн Ром хот•

-"Хөгшин Риан, тэр хаана байна? Надад өгөхөөр амласан тахилын цус хаана байна гэж би асууж байна шүү!?"

Тас хар нүд, цав цагаан царай, нүдэнд үзэгдэх хурц соёотой эр дээш өргөн боомилсон нэгнээсээ ийн асууна.
Чангарсан гараас нь тодрон гарах судас, цоолох нь уу гэлтэй ширтэх түүний харц...

-"Ким ноёнтоон. Би.. мэдэхгүй ээ. Намайг ирэхэд тэр явчихсан байсан. Амь өршөө. Амийг минь хэлтрүүлээч."

Хөгшин эр ээрч түгдэчсээр ийн хэлэхэд залуу тохуурхсан аятай мушилзан сонжих мэт түүнийг нүд салгалгүй харна.

Түүний нүд хормын төдийд улаан өнгөөр хучигдахад гартаа барьсан олзныхоо хүзүүнд соёогоо зоохоор ухасхийх мөчид бяцхан охины хашхирах дуу чихнээ хадах нь тэр.

-"Раун, өрөөндөө ор. Яах гэж гарч ирсэн юм!? Хурдан холд" гэсээр сандран хэлэхэд охин "Ааваа.." гэсээр чичрэн зогсох аж.

Залууд дахин хөгшин эр сонин санагдахаа больсон бололтой түүнийг суллан тавиад охины өмнө очлоо.
Тэр мөс шиг хүйтэн гараа хүзүүгээр нь гүйлгэж, инээд алдсаар:

-"Цагаан бас зөөлхөн юм. Дөнгөж ороод хайлж амжаагүй шинэхэн цас шиг булбарай юм. Биеэс чинь дөнгөж задалсан чихэр шиг үнэр сэнгэнэж байна. Энэ биед чинь, энэ хүзүүнд чинь соёо зоогдож, цус урсахад хэчнээн үзэсгэлэнтэй байх бол?!"

Цусан улаан нүдээрээ түүн рүү ширтсээр ийн хэлээд охины үнэрийг тархиндаа сийлэн хадгалах шиг гүнзгий амьсгаа авлаа.
-"Чамайг хэн гэдэг вэ? Хэдэн настай юм?"

-"Би...Би Кан Сура гэдэг. 6 настай" гэж үгээ зөөж ядан өгүүлэхэд залуу догдолсон янзтай толгой дохилоо.

-"Хоёулаа тохиролцох уу, охин минь. Аавыг чинь амьд үлдээсний хариуд 20 нас хүрэх өдрөө сүйт бүсгүй минь болж над дээр ир. Чамайг одоо амтлахыг хүсэвч чи хэтэрхий жаахан юм. Амлах уу?!"

Толгой доторх бодол бүхнийг нь нэвт шувт харах шиг цоо ширтсээр ийн асуухад нь Сура яах учраа олохгүй аавынхаа зүг ширтэнэ.

-"Охин минь, болохгүй ээ! Тэнэг эцгийнхээ алдаанаас болж өөрийгөө золих хэрэггүй!"

Залуу түүний зүг харцаа шилжүүлэн гараа сунгахад тэр ямар нэг далдын хүчинд татагдах шиг гарт нь боомилогдон ирэв.

Сура хойш ухран айсан туулай шиг нүдээ бүлтгэнүүлэхэд залуу түүн рүү харан хүйтэн инээмсэглэл тодруулаад:
-"Айчихсан уу? Зүгээр дээ. Цус сорогчид бид онцгой байдаг юм. Тэгээд чиний хариулт чинь?!!"

Darkness in MoonWhere stories live. Discover now