VI. Анчин

111 15 21
                                    

•СУРАГИЙН ТАЛААС•

...Хэчнээн удаан унтсанаа мэдэхгүй юм. Нуруу минь чилж, хамаг биеийг минь чичрүүлж байсан өвдөлт сарнин алга болжээ.

Сынмин хажууд нүдээ анин хэвтэх ба өөлөх зүйлгүй төгс царайнд нь сарны туяа буун бүр ч гялтганах аж.

Нүүрийг нь зөөлөн элбэхэд тэр гараас минь атган авч:
-"Сэрчихсэн хэрэг үү? Хэр удаан унтсанаа мэдэж байна уу?!"

Би толгойгоо сэгсрэн харц буруулахад Сынмин эрүүгээс минь татан уруул дээр үнсэх нь тэр..

Түүнийг түлхэхийг хүсэхгүй байна. Өмнөхөөсөө ялгаатай нь энэ үнсэлт зөөлхөн бас сэтгэл дулаацуулам юм.

Хоёр уруул хагацахад Сынмин гүнзгий амьсгаа аваад:
-"Шүүгээнд байгаа хувцсыг сольж өмсөөд гараад ир. Очих газар байна."

Тэр ийн хэлээд өрөөг орхин гарахад анир чимээгүй ноёлов. Шүүгээг нээн үзвэл улаан бадмааргаар чимэглэсэн  хар даашинз намайг хүлээх мэт ганцаархнаа...

-"Үзэсгэлэнтэй юм.."

Доош буун очвол Сынмин хар нөмрөг нөмөрч, тольны өмнө зогсоод сонсогдох төдий ийн өгүүлэв.

-"Ариун сарны харанхуй талыг тэд
Ад зэтгэрийн үүр хэмээн эмээдэг.
Нарны гэрэлд орших тэднээс бид
Наж могойн хор хэмээн жийрхдэг.
Харах улаан нүд, хазах хурц соёог минь
Хиргүй тунгалаг болгож хайрла.."

Хэдэн хором өнгөрч тэр нүдээ нээхэд харц нь хар өнгөөр талимаарч, цусыг минь сорох хурц соёо нь агаарт замхрах мэт алга болжээ.

Түүний зүг гайхшран ширтэхэд Сынмин мушилзсаар:
-"Аймхай сүйт бүсгүйнхээ төлөө энгийн хүн болчихлоо. Гайхалтай биш гэж үү?"

Хэлэх үг олдсонгүй. Дэмий л гөлрөн зогсоход тэр гараас минь атгаад хурдлан алхлаа.

-"Хаашаа явж байгаа юм?"

Сая нэг юм үг дуугаран ийн асуухад Сынмин жоохон хүүхэд шиг инээд алдав.
-"Нарыг санаж байгаа биз дээ. Ойрхон тосгон байдаг юм. Тэнд очиж хөгжилдье."

"Хөгжилдөх" гэх үг нэг л түгшүүртэй санагдсанг нуух юун.

Эцсийн эцэст гараас минь хөтлөн алхах Ким Сынмин гэх ч нэгэн хүний амиар нааддаг цус сорогч!

14 жилийн өмнөх хар дарсан зүүдний минь эхлэл Ким Сынмин. Тэр л аймшигт өдрөөс хойш хар даарсан зүүд маналгүйгээр нэг ч шөнө тайван унтаж байсангүй..

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 22, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Darkness in MoonWhere stories live. Discover now