III. I Had...

151 21 18
                                    

Сынмин нулимс урсган хэвтэх бяцхан сүйт бүсгүйнхээ цусыг тааламжтай гэгч нь сорно.

Сурагийн хүзүүнд зоогдсон хурц хийгээл өршөөл гээчийг мэдэхгүй хоёр соёо зогсохыг хүсэхгүй байгаа бололтой бүр ч ихээр тамшаалан сорох нь өрөвдөлтэй.

-"Гуйя, би үхэх нь байна шүү дээ. Одоо болиоч!!"

Сулхан дуугаар ийн хэлэхэд нь Сынмин соёогоо сугалан авч хажууд нь дээш харан хэвтээд:
-"Цус сорогчдын хувьд хамгийн хөөрхийлөлтэй зүйл юу болохыг мэдэх үү? Бид хамгаас хайртай нэгнээ өөрийн гараар алах хэрэгтэй байдаг юм. Тиймээс надаар битгий хайрлуул. Амиа аврахын төлөө тэмц. Буруу сонголт битгий хийгээрэй..."

Сынмин учир битүүлэг энэ л үгсийг өгүүлээд яг л байгаагүй мэт ор мөргүй замхран одох нь тэр.

Сура ганцаар хоцрон үлдээд ямар ч хөдөлгөөнгүйгээр оргүй хоосныг ширтэнэ.
-"Чамаар хайрлуулах гэнэ ээ? Боломжтой гэж үү?.."

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

•Сурагийн талаас•

...Энд хэзээ ч нар манддаггүй. Өглөө жиргэх шувуудын дуу, шинэхэн мандсан нарны алтан туяаг эндээс олж харах аргагүй.

Өчүүхэн сарны гэрэлд л хүрэх газраа хайн тэмтчинэ. ЯГ Л СОХОР МЭТ...

Унтах гэсэн ч нойр минь хүрсэнгүй. Хачирхалтай нь түүний соёо шигдсэн газраас огт цус урсахгүй юм. Өнөөг хүртэл хэзээ ч итгэж үзээгүй бурхан гэгчид би залбиръя. Энэ тамаас намайг гаргаж өгөөч дээ.....

Өрөөний хаалгыг гурван удаа зөөлөн тогшоод Лиа дотор орж ирэв. Тэр өмнө минь бага зэрэг бөхийн мэндэлж:
-"Сура авхай босох цаг тань боллоо. Хоолыг тань бэлдээд тавьчихсан."

Тэр ийн өгүүлэн зогсохдоо хүзүүн дээрх соёоны мөрийг харсан бололтой уртаар санаа алдаад доош буухыг минь хүлээн зогслоо.

Darkness in MoonWhere stories live. Discover now