Энэхүү зохиол нь 100% зохиолч миний санаанаас гарсан уран дүрслэл юм.Зарим нэг жижиг санаа үйл явдлыг өөрийн үзсэн киноноос авж энэхүү бичвэрийг бичсэн байж мэднэ.Дүрүүд үйл явдал нь бодит амьдралтай ямар ч хамааралгүй болно.Зохиолд гарах дүрүүдийн зан ааш төлөв бодит хүнтэй нь хамааралгүй учир хүндээр хүлээж авахгүй байхыг хүсье.Зохиолч миний хувийн бичвэрийг зөвшөөрөлгүй хуулбарлаж өөр бусад флатпорм дээр байрлуулахгүй байхыг хүсье.
You___________________________I
🐭-POV.
Сөүлийн төвд байралсан клубийн гаднахийг нь хархад л хичнээн алдартай гэдэг нь харагдхаар.
Үүдээр нь дүүрэн үнэтэй гялгар машинууд хөглөрч буй энэ газар нь хаа сайгүй байгаад байдаггүй "GAY CLUB" юм.
Магадгүй Сөүлд хамгийн анхны, солонгосийн цорын ганц ижил хүйстнүүдийн клуб байх.
Үйсгэн байгуулагдаад аль хэдийн 5н жилийг ардаа үдсэн энэ газар орой болгон яг нэг янзаараа хүн хөлөөр дүүрэн байдаг юм.
Баттай зүйлгүй ч хамтран байгуулсан хоёр эзэн байдаг бөгөөд хоёул солонгост хөлөө олчихсон том компаний эзэд гэсэн цуу яриа байдаг.
Ирж үйлчлүүлэх хүмүүс нь элдэв баячууд улсын томчуудын эрх хүүхдүүд эсвэл улсад том байр суурьтай зарим хүмүүс байх аж.
Баячуудын орж зугаацдаг алдартай клуб нь үйлчлүүлэгчдийнхээ нууцыг чанд хадгалдаг аж.
Ихэнхдээ улсад нэртэй хүмүүс ирдэг тул тэр бүгдийг гадагш нэг ч задлалгүй дотроо хадгалдаг тэд бүх нотолгоогоо дэлгэвэл хичнээн хүний карер эрх мэдлийг юу ч үгүй болгож чадах нь тодорхойгүй.
___________________
Клуб дотор урьдийнх шигээ хөл хөдөлгөөн ихтэй байх бөгөөд цагаан царайтай,сайхан биетэй,булчин шөрмөс бүх зүйл нь биедээ таарсан халуухан залуус таазнаас өлгөгдөн ширээтэй холбогдсон байх шон дээр уян налархай хөдлөн бүжиглэж харагдана.Хархад зүгээр л ухаангүй зугаа цэнгэлийн газар мэт боловч тэд хатуу дүрэмтэйгээр ажилладаг улс.Үйлчлүүлэгчид ч гэлээ баримтлах ёстой хэдэн дүрэм бий.
1.Бүжигчидтэй бэлгийн харилцаанд хүчээр орох гэж үзэх,шаардахыг хориглоно.
2.Ажилчдийг хүндэлж хууль бус зүйл даалгаж шахахгүй байх.
3.Ажилчид болон клубийн гэх нэртэй бүхэнд халдсан тохиолдолд хөрөнгөөр чинь бус биеэр чинь төлүүлнэ.
YOU ARE READING
The Second Mistake
Fanfiction"Дахин алдаа гаргахаас минь өмнө эртхэн надаас зугтаарай"