Life_____________________Shadow
Гуниг хурсан нүдээрэй завсар зай ч үлдээлгүй намайг төөнөх чи.Хүн чанар гээч нь зүрхийг минь базчихаад зулгааж эхэлхэд хайр нэхэн шаналах харцийг чинь хүртэл анзаарч харахааргүй тэгтлээ мунхарна.
Jungkook's pov___
Ажилдаа сайн төвлөрч чадахгүй суухад хаалга тогших чимээ ч үгүй хүйтэн царайт амандаа дуу аялсаар орж ирнэ.Өөрийнхөө өрөө шиг л дамжиж явах юмдаа.
Юнги "Жон Жонгүг ч өөрчлөгдөхгүй юмдаа.Надад ч хэлэхгүй Тэхёнийг халаад л тэр жаал чамаас болоод миний утсыг ч авахгүй байна."
Анх танилцсан үеэс хамаагүй илүү ярьдаг болчихсон нь заримдаа хичнээн их дургүй хүргэдэг гэж санана.Тэр заримдаа толгой өвдтөл ярьдаг бүр чих дүжирмээр.
"Би Тэхёнд хайртай болчихсон."
Дахиад үгэлж эхлэхээс нь урьдан түрүүлж ам нээвэл тэр том нүдэлж ам нь ангайсаар удалгүй чанга чанга инээн миний нуруулуу цохиж гарав.
Юнги "Үнэндээ мэдэж байсанлдаа.Өөрийн амаар хэлэхийг чинь хичнээн удаан хүлээчихвээ. "
Тэрэнд хийсэн новшийн үйлдлийн минь дараа миний үгэнд итгэх тэнэг амьтан олдохгүй л байх.Гэсэн ч үнэн юм шүү! Хүлээн зөвшөөрөхгүйн тулд олон зүйл хийж хичнээн хичээсэн ч үнэн зүйл өөрчлөгдөхгүйнэ.
Би тэрэнд хайртай.Бүр ухаангүй дурлачихаад яваагаа өөрөө ч саяхан л ойлгож буй минь хичнээн азгүй амьтан бэ гэдгийг минь батлаад өгөх шиг.
Тархи бүгдийг удирдах ч зүрхэнд ойртож ч хүчрэхгүй гэдэг нь өөрчилөх боломжгүй үнэн.
Юнги "Тэгээд ямар новшоо хийгээд энэ өрөөнд шигдээд байгаа юм? Очиж уулзах хэрэгтэй биздээ."
Тэр чинь л хамгийн том асуудал.Би тэр жаалд хичнээн хатуу хандсан билээдэй өчигдөрхөн намайг харахыг ч хүсэхгүй байсан хүн өнөөдөр л намайг хайрлачихна гэж байхгүй шүүдээ.Үнэн сэтгэлээ ойлгуулж өршөөл эрмээр байв ч хулчгар зандаа дийлдээд энд ингээд сууж байна.
"Намайг бүр үзэн ядаад хол зугтчихвал яах вэ? Ядаж л хажуугаас нь харж байвал тайван байх болно.Өөрийнхөө хүслээр зүтгэж байгаад бүр шархлуулчихвал тэр үед би яаж амьдрах билээдэй?"
Юнгигийн царай илт нухацтай болон хувираад "Чамайг ийм зүйл яриад сууж байна чинээ зүүдэлж ч явсангүй.Хүн хайрлаад эхэлхээрэй хичнээн галзуу бас дулаахан болдогийг анх чамайг харж л ойлгож байсан гэдгийг мэдэхүү? Би чамайг хайраас болж инээж, уйлж, ухаанаа алдаж байхад чинь үргэлж хажууд чинь харж байсан.Миний мэдэх Жон Жонгүг хэзээ ч хайрлаж хайрлуулахаас хулчийж байгаагүй юм шүү!"
YOU ARE READING
The Second Mistake
Fanfiction"Дахин алдаа гаргахаас минь өмнө эртхэн надаас зугтаарай"