Two

54 12 1
                                    


My_________________________Dear

🐭-POV.

Хүний хөл үл тасрах клубийн үүдээр хархад л сүрдэхээр өндөр хүдэр биетэй залуу ширүүн харц гаргасаар орж ирхэд үүдэнд зогсох хамгаалагчаас өхсүүлээд тэрнийг анзаарсан ажилчин бүр толгой бөхийн мэндлэнэ.Эзэн эр хурдан алхсаар өрөөндөө орвол түүний найз зарим нэг баримт шалгасаар сууж буй харагдана.
Царайлаг цагаан царайт түүнийг харчихаад инээх аядан "Ирэхгүй гэж бодсон юмсан Жонгүг."

Жонгүг "Алдарт Мин Юнги надгүйгээр үхэх нь гэж байхад ирэхгүй гээд яахав."

Бие биенээсээ санаа зовсон зүйлгүй байх ч тэдний дунд багахан хүйтэн уур амьсгал бүрдсээр.

Юнги "Ажилд орохоор анкет өгсөн хүмүүстэй уулзсан юм.Ганц хүн дутуу байна нэгэнт чи ирчихсэн юм чинь анкэтуудтай нь танилцаж байгаад хамт шийдэцгээе."

Жонгүг биеэ хумисаар залхсан царай гарган буйдан дээр очин хэвтэв.

Жонгүг "Намайг клубийн асуудлаас гараа татаад удаж байгааг мэдсээр байж.Чи мэдээд шийддээ."

Юнги "Гэхдээ л чи захирал шүүдээ зарим зүйл дээр..."

Тэдний яриаг тасалдуулан хаалга онгойх дуулдахад хоёул анхаарлаа өрөөнд орж ирэх хөвгүүн аль эсвэл хүүхдээрэй царайтай залууд хандуулна.

Жонгүг "Хаалга тогшиж сураагүй юмуу?"

Юнги тэрнийг мангасдан буйданлуу буцаан түлхсээр өнөөх залууруу инээмсэглэнэ.

Юнги "Ярилцлаганд ирсэн биздээ.Ийшээ суучих."

Тэд бие биенийхээ урдаас харан суухад өнөөх залуу өөрийнхөө гэрт байгаа аятайл зүүн хөлөө баруун хөл дээгүүрээ давуулан ачсаар сандалны түшлэг налан суув.

"Танай тэнэг хамгаалагч үүдэнд саатуулаагүйсэн бол хоцрохгүй ирэх байлаа."

Юнги "Тэрний өмнөөс уучлал гуйя.Сүртэй хоцроогүй болохоор санаа бүү зовдоо.Анкетэнд чинь хувийн мэдээлэл чинь тийм ч их байгаагүй.Ким Тэхён байхаа хэдэн настай вэ?"

Тэхён хувиралгүй царай гаргасаар "20н настай энэ жил их сургуульд орно."

Юнгиг үг хэлж амжихаас өмнө бараг л унтаж байсан Жонгүг хөмсөг зангидсаар босож ирэн Тэхёнруу харсаар гараараа яв хэмээн дохино.

Юнги "Өмнө нь клубд ажиллаж байсан туршлага бий юу?"

Жонгүг тэрнийг түлхэж босгосоор өөрөө оронд нь суун "Жаалаа 21н нас хүрчихээд ир ойлговуу?"

The Second MistakeWhere stories live. Discover now