1. Candy [Baekhyun]

1.4K 219 54
                                    

Багш "Энэ жил төгсөх анги учир ангиараа хичээх хэрэгтэй. Нэгдсэн голч дүн маш чухал болохоор энэ жилээс эхлээд хамтарч хичээлээ давтах шинэ тогтолцоог сургууль даяар гаргаж байгаа юм. Яг яадаг тогтолцоо вэ гэвэл онц сурдаг болон муу сурдаг хүүхдүүд хоёр хоёроороо баг болж энэ хичээлийн жилийн турш хамтдаа гэрийн даалгавраа хийх, нэмэлт цагаар хамт давтлага хийх замаар сайн хүүхдүүд маань муу хүүхдүүдээ сургах, дүнг нь ахиулах үйл ажиллагаа явуулна. Жилийн эцсээр ангийн голч дүнгээ дээшлүүлцгээе" хэмээн эрч хүчтэй яг л амжилт хүсэж байгаа мэт цоглог хэллээ.

Ангийн хүүхдүүд янз бүрээр л хүлээж явна. Зарим нь ашгүй дээ гэж баярлаж байхад зарим нь ядаргаатай юм гэж хүлээж явна.

Учир нь онц сурдаг хүүхдүүдийн хувьд үнэхээр л ядаргаатай зүйл. Зүгээр л мөрөөрөө хичээлээ хийгээд явж болох газарт дахиад нэг тэнэг юмыг чирч явах шаардлага гарлаа.

Би бол ядаргаатай гэж бодож байгаа хүмүүсийн нэг. Учир нь яг одоогийн байдлаар би ангийнхаа хамгийн сайн сурдаг сурагч. Сургуульд 3т жагсдаг боловч ангидаа бол жилийн жилд 1т жагссаар ирсэн юм.

Багшийг шинэ тогтолцоо танилцуулж дуусахад хүүхдүүд:

"Ангийн голч дүнг алдаг ганц л хүн байдаг шүү дээ"

"Бён Бэкхёныг ангиасаа хөөе л дөө, тэр л манай ангийн дүнг навс татдаг шүү дээ"

"Бён Бэкхён байгаа цагт манай ангийн дүн хэзээ ч дээшлэхгүй"

"Бэкхёныг хасахад л манай анги бараг голчоороо сургууль тэргүүлнэ дээ"

"Бэкхёныг хөө л дөө, тэр улаан нойл. . . адгийн тэнэг амьтан шүү дээ" гээд л тал талаас орилолдож эхлэв.

Гэхдээ энэ нь зөв л дөө. Манай ангид Бён Бэкхён гэдэг нэг сурагч бий. Тэр бол манай сургуульд байтугай манай улсын хамгийн муу сурагч гэдэгт би 100% итгэлтэй байна. Учир нь тэр сурагч хүний авч болох хамгийн муу оноог авдаг.

Тэгээд бүр бага сургуулиасаа эхлээд, дунд сургууль, одоо ахлах сургууль хүртлээ жил бүр бүх хичээл дээрээ сургуулийн хамгийн сүүлд жагссан дээд рекордтой хүн дээ.

Түүний толгойд тархи байдаг үгүйд би үнэхээр эргэлздэг шүү. Түүний амьдралдаа авч байсан хамгийн өндөр оноо нь дунд сургуулийн 2-р ангид байхад бүр 5 оноо авсан гээд бод!

100 онооноос 5 шүү дээ!

Энэ бол түүний дээд амжилт, бусад үед тэр тогтмол 1 юм уу 2 оноо л авдаг. Бид нар байтугай багш нар хүртэл түүнд хичээл заахаас буугаад өгчихсөн. Тэр хамгийн хялбар хэсгийг нь ч ойлгодоггүй юм.

💖 XOXO 💋 [123shots 📝]Where stories live. Discover now