2. Дадлагажигч [Baekhyun]

1.3K 182 20
                                    

Хэлтсийн дарга "Шинэ ажилчин ирлээ. Угтаж аваарай. Манайд 3 сар дадлагажигч хийх юм" хэмээн танилцуулахад

Өмссөн хувцас байгаа байдал нь манайд яав ч тохирохгүй гэмээр ахлах сургуулийн сурагч шиг л харагдах хөвгүүн? эсвэл залуу гэх ёстой юу?. . .нэгэн. . . .ороод ирэв.

Залуу "САЙН БАЙЦГААН УУ? ШИНЭХЭН ДАДЛАГЫН АЖИЛТАН БЁН БЭКХЁН БАЙНА ТУСАЛЖ ДЭМЖЭЭРЭЙ" хэмээн тэрүүгээр нэг цуурайттал чанга орилсоор ямар ч байсан их л сүрхий өөрийгөө танилцууллаа.


Албан ёсны оршил гэдэг шиг л хэлтсийн дарга шинэ ажилчинд өөрийн хэлтсээ товчхон танилцуулах ба хэрхэн яаж ажиллах ёстой талаар жаахан сургаал маягийн зүйл айлдана.

Гэвч энэ залуу манайд ажиллаж чадах нэгэн гэдэгт одоо ч эргэлзмээр байна. Учир нь хэлтсийн дарга хэдхэн зүйл хэлэх хооронд л яриаг нь бүрэн сонсож чадахгүй гар хөл нь зүгээр байхгүй ийш тийш сарвалзаж байгаагаас нь харахад яавч энэ хүнд хүмүүжил, ёс суртахуун гэж алга.

Иймэрхүү хүмүүс ихэвчлэн хариуцлагагүй ажилдаа сэтгэл гаргадаггүй. Зугаацаж, дэггүйтэхээ урьд тавьдаг тул сайн ажилчин болдоггүй юм.

Анхны сэтгэгдлээр л надаас маааш муу үнэлгээ авсан нөгөө залуу ийш тийш нүд гүйлгэн харж цаг нөхцөөх гэсэндээ байж ядаж байгаа мэт харагдана.

Дадлагын хугацаагаа дуусгаад ч манайд тэнцэхгүй нөхөр байна даа хэмээн нэлээд голонгуй бодоод зогсож байтал "Шин Мина ахлагчаа" хэмээн хэлтсийн дарга миний нэрийг дуудлаа.

Би "Аан. . . яасан?" гэтэл

Хэлтсийн дарга "За тэгэхээр өнөөдрөөс эхлээд Шин Мина ахлагч шинэ ажилтныг хариуцаж түүнд зааж сургах болно" гэх нь тэр.

Би "Айн? яагаад би гэж?" хэмээн итгэж ядан асуухад

Хэлтсийн дарга "Ким ахлах жирэмсэн, Жу болон Мин ахлагчид аль хэдийн дадлагажигч авсан байгаа. Одоогийн байдлаар чи л сул байна" гэх нь тэр.

Дуртай дургүй нэг юм "Ойлголоо даргаа" хэмээн бөхийхөд

Нөгөө далжгар чинь аль хэдийн хажууд минь ирчихсэн "Хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Таны даалгасан бүх ажлыг хичээнгүйлэн хийх болно оо Шин Мина ахлагчаа" хэмээн урд минь 90 градус бөхийн мэндэллээ.

Хүмүүс түүнийг эрч хүчтэй, эерэг энергитэй, сайхан ааштай, сэргэлэн зэргээр энд тэндээс магтах бол надад энэ залуу зүүгээр л байж ядсан далжгар амьтан шиг харагдана.

💖 XOXO 💋 [123shots 📝]Where stories live. Discover now