"Жон Луна ороорой" гэх дуугаар хүлээлгийн сандлаас босон ерөнхий эмч гэсэн хаягтай өрөө рүү орлоо.
"Сайн байна уу?" хэмээн мэнд мэдсээр ороход минь 60 орчим насны эрэгтэй эмч тийм ч таатай бус төрхтэй намайг угтав.
Эмч "Чонданы эмнэлгээс ирсэн гэсэн үү? хэрэг тариад хөөгдсөн гэсэн байхаа?" гэх хатуухан асуултаар яриагаа эхлэв.
Би "Х-Хэрэг тарих ч биш л дээ, буруу ойлголцоод. . . тасгийн эрхлэгч л " гэж бувтнаж байтал
Эмч "Ямар хэргээр ирсэн чинь надад хамаагүй. Ямар ч байсан чи өнөөдрөөс манай эмнэлэгт ажиллахаар болсон болохоор мэдвэл зохих хэдэн зүйлсийг чамд хэлж өгье. Манай эмнэлэг бол энгийн эмнэлэг биш, сэтгэцийн эмнэлэг! энд энгийн өвчтөн гэж байхгүй. Бүгд аюултай, хэвийн бус хүмүүс. Үүнийг санаж анхаарал болгоомжтой ажиллах ёстой. Ажлын багаж хэрэгсэл, ялангуяа тариур, хайч зэргийг өвчтөний өрөөнд үлдээж яасан ч болохгүй. Өвчтөн бүр өөр өөр байдлаар хариу үйлдэл үзүүлдэг тул хэт сайхан аашилж байгаагаас нь ч болгоомжлоход илүүдэхгүй. Энэ бол аюулгүй ажиллагааны дүрмүүд эхлээд танилц дараа нь гарын үсгээ зур" хэмээн яг л тулгаж байгаа юм шиг ширүүн хэллээ.
Гурван хуудас гаруй дүрэм журам, зааврыг уншиж дуусгаад ажлын гэрээндээ гарын үсгээ зурлаа.
Эмч "За боллоо, хүлээн авах дээр оч. Кан эмчийг дагаж ажлаарай. Бас хоёр долоо хоногийн дараагаас жижүүрт гарч эхэлнэ шүү. Одоо явж болно" хэмээн яг л залхсан мэт гараараа дохилоо.
Анхны сэтгэлдэл гэхэд тун ч таагүй үлдсэн миний бие хөнгөн санаа алдсаар хүлээн авах хэсэг рүү алхав.
Миний хувьд гэвэл зүгээр л азгүй. Уг нь нэлээд гайгүй том эмнэлэгт ажилладаг байсан боловч тасгийн эрхлэгчийнхээ гэр бүлээс гадуурх зүй бус харилцааных нь гэрч болсноор түүнд зуугдаж худал шалтагаар эмнэлгээсээ хөөгдсөн. Ингээд л цөллөг гэж хэлж болох энэ газарт ирсэн нь энэ.
Хотын захад шахуу байдаг хуучны сэтгэцийн эмнэлэг. Жижиг эмнэлэг гэж хэлэхгүй ч нэр хүндийн хувьд бараг л мартагдсан аймшигт газар.
Хүүхдийн тасгийн сувилагч хүн гэнэт сэтгэцийн эмнэлэгт ирнэ гэдэг үнэхээр амар дасах зүйл биш. Шорон шиг л жижиг цонхтой хаалга нь түгжээтэй өрөөнүүдийг харан өнгөрөхөд сэтгэл зүйд минь чамгүй нөлөөлөх шиг.
Бага зэргийн жихүүдэстэй алхсаар хүлээн авах дээр ирээд "Уучлаарай Кан эмчийн өрөө хаана вэ? би өнөөдөр шинээр ирсэн сувилагч байгаа юм" гэж хэлэхэд
YOU ARE READING
💖 XOXO 💋 [123shots 📝]
FanficDonate хийж дэмжлэг үзүүлсэн хүмүүс дээ өгч байгаа бяцхан урамшууллуудын нэг нь байгаа юмаа^^