Ёл ордон

29 5 11
                                    

1800 он. Севон хааны төр барьсан 19 дахь жил.
40 гаруй татвар эмтэй, их бага гурван ч хатантай боловч одоогоор нэг ч хүүхэдгүй хаан гагцхүү ордон дотор төдийгүй улс орон даяар тэр бүү хэл зэргэлдээх орны зарим хэсэгт ч хүн бүрийн шогшрон ярьдаг сэдвүүдийн нэг болсон. Үнэн хэрэгтээ хааны зарим татвар эмс, тэр бүү хэл бага хатан Жихю хүртэл жирэмсэн болж байсан бөгөөд тэдний хүүхэд эсэн мэнд төрсөн үү?, үгүй юү? Хэн ч үл мэднэ. Учир нь энэ ордонд ямар нэг хүүхдийн уйлах дуу эсвэл эхийнх нь гашуудах дуу ч үл сонсогдсон ч цаад учирыг ухаж төнхөх хүн байсангүй. Яг л энэ ордонд ямар ч хүүхэд байх ёсгүй мэт.
Гэвч энэ нууцлаг байдлыг таслан маш том мэдээ амтай, чихтэй бүхнийг баярлуулахын хажуугаар цочирдуулсан байв. Хаан эзэн хүүхэдтэй болжээ...
Их хатан Чирим амаржиж энэ улс шинэ гүнжээ угтан авав. Ордны хүн бүрийн нүдэнд баяр хөөр,аз жаргал мэдрэгдэж байх бол Ёл ордоны хатан Жихю доод уруулаа цус шүүртэл нь тас зууж, нүднээс нь урсах гашуун нулимс нь зүрхийг нь урахдаа хацрыг нь даган доош урсана.

Торго мэт булбарай арьс, торомгор тас хар нүд, инээхэд нь хацарт нь үүсдэг нуур тогтмоор гүн хонхорхой. Гүнжийг харсан бүхэн шүүрс алдаж, сэтгэл алдрахгүй байхын аргагүй үзэсгэлэн гоо нэгэн болж өсч торнижээ. Гэхдээ түүний сэтгэл, зан ааш царай шигээ төгс биш нь харамсалтай. Тэр яг хаан эцэг шигээ цэвдэг хүйтэн сэтгэлтэй, адаар ааштай нэгэн ажээ.

Гүнждээ ухаангүй хайртай эзэн хаан охиндоо зориулж ордон дотроо ордон барьж өгсөн боловч гүнжийн сэтгэл зөвхөн Ёл ордныг өөрийн болгохыг илүүд үзнэ. Хаан эхэндээ хүчтэй эсэргүүцэж байсан боловч хүссэн бүгдээ өөрийн болгохгүй л бол хэзээ ч бууж өгдөггүй охиноо сайтар мэдэх тул түүнд зөвшөөрөв.
Бага хатан хааны тушаалыг сонссон даруйдаа ихэд хилэгнэн орилж хашигчиж эхлэв. Учир нь Ёл ордныг эзэн хаан түүнд зориулж шинээр босгож өгсөн хэрэг байв. Хүн бүхэн л үүнд дургүйцсэн гэж бодох боловч үнэн хэрэгтээ бага хатанд ордны цэцэрлэгт байх цөөрөм л хорогдох шалтгаан болоод байв.
Хааны өргөө рүү шууд дайран орсон түүний ард сандралдан бөнжигнөлдөх авхай, тайган нарыг хаан гарахыг дохиод хатанруугаа ширтэв.
-Юу хэлэх гэж ирсэнийг чинь мэдэж байна. Хүлээн зөвшөөр. Хорин нэгэн жил өнгөрчихөөд байхад түүнийг тавьж явуулж чадахгүй дэргэдээ чулуун дотор хашсаар байгаа чинь эрүүл хүний үйлдэл биш.
~Эрүүл хүн бишээ?? Хэн намайг ийм байдалд хүргэлээ. Би хэнээс болж хүйтэн цог.......
-Амаа тат. Хааны орилох дуунаар тэдний яриа өндөрлөж хатан яалтчгүй ордноосоо нүүхээр болсон ч өдөр бүр цэцэрлэгт очих эрхтэй болов.
Эзэн хаан түүнд ордон барьж өгсөн нь гагцхүү хайртай гэдгийн илрэл биш байсан бөгөөд өөр нэгэн шалтгаан нь энэ цөөрөмтэй холбоотой биз. Гүнж магадгүй үүнийг нь мэдээд Ёл ордныг хүссэн ч байж болох юм.

Тэр хэн юм?
Яагаад миний цэцэрлэгт өөрийн дураар зөвшөөрөлгүй орж ирсэн юм? Яг одоо түүнийг толгойг ав.

Хүлээ...

Тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм. Эр хүнд баймгүй өөгүй төгс царай, бамбагар зузаан уруул, гүн хар хөмсөг бүгдийг тас ширтэн байсан гүнж өнөөх залуутай харц тулгарч орхилоо.
Хөдөлгөөнгүй ширтэн байсан гүнж рүү залуу нүдээ ирмэх үед гүнж яг л тогонд цохиулсан адил тэрүүхэн тэндээ цочих шиг болоход өнөөх залуу ордны цэцэрлэгийн хашааг даван одов.
~Түүнийг авмаар байна. Гүнж ийн шивнээд өргөө рүүгээ эргэх бол цөөрмийн дэргэдээс хэн нэгэн түүнийг ширтсээр хөмхийгөө зуун хоцров.

~❤~

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 19, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The Princess ManWhere stories live. Discover now