2.He understand everything

11 2 0
                                    

|2-р хэсэг|

"Тэр бүгдийг ойлгодог"

Hey, хамт суух уу?

  Зурвасыг уншсан даруйд ахин эргэлзэхдээ би том Юнги рүү харлаа. Тэрээр миний арилгаж өгсөн жүржнүүдийг бүгдийг нь идчихсэн байх ба дахиад нэгийг бариад хурууныхаа өндгөөр малтан сууна.

  "Энэ яг миний дүү мөн болов уу, ингэж жүжиглэдэг орон байрны хулгайч юм болов уу? Эсвэл энэ манай найзуудын ээлжит нэгэн тоглоом уу? Эсхүл бүр цуврал алуурчин байвал яана аа!" Гэж маш олон эргэлзээтэй бодлууд толгойнд эргэлдэж байж суухын аргагүй санагдав.

  Цаашид энэ хүнтэй хамт яаж амьдрах, аав ээжийг ирэхэд юу гэж хэлэх зэрэг бөөн бөөн асуудлууд хойно хойноосоо намайг нүдэж байх хооронд утсанд дахин зурвас ирж намайг сэрээлээ.

Завтай байна уу?

"Юнги, чи тоглоомоо тоглоод томоотой байж бай. Би гарах ажилтай болчихлоо"

  Түүнийг дүүгээ гэж бодон харьцах гэхээр нэг л худлаа санагдаж, амнаас үгс арайхийн унана. Тэр муухан толгойгоо дохиход би өрөө рүүгээ хувцсаа сольж өмсөхөөр алхлаа.

=

"Юнги, хоол идмээр байвал тэр аяганд байгаа, бас унтмаар байвал энэ хөнжлийг нөмрөөд унтаарай. Уух юм энд, зурагт асаалттай зүгээр биз дээ"

"Миний мэддэг зүйлс байна"

  Би эрхий хуруугаа гозойлгон хаалгаа гаднаас нь түгжчихээд шат уруудан цаг тохирсон болзоот нэгэн рүүгээ яаранхан гүйлээ.

  Яагаад гэвэл би юм бодож суусаар хагас цагийг өнгөрөөчихсөн байсан юм.

  Гадаа шиврээ бороо орж энд тэндхийг чийглэх ба багын л ийм цаг агаарт дуртай байсан надад сэтгэл санаа минь жаахан ч болтугай дээрдэх шиг санагдаж нэг мэдэхэд кафены үүдэнд ирчихсэн байв.

  Орсон даруйд хаалганых нь хажууханд байх том толинд өөрийгөө харвал хувцас үс хоёр жаахан норчихсон байх бөгөөд өөр онцын зүйл үгүй байсан учраас эргэж алхан байнга суудаг суудал дээрээ очиход тэр ирчихсэн над руу даллан байлаа.

  Би муухан инээмсэглэсээр

"Хоцроогүй гэж найдаж байна" гэвэл тэрээр жаахан сандран

"Өө- би цагаасаа түрүүлээд ирчихсэн байсан юм аа" гэлээ.

  Энэ газрыг зорих шалтгаан болсон кофег зөөгчид хандан захиалчихаад гадаа тасралтгүй шиврэх бороон дуслууд луу түр саатав.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 14, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ТЭР ХЭН БЭ?Where stories live. Discover now