07.

694 84 10
                                    

CIGARETTES AFTER SEX
=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=

Choi Yeonjun's POV

Тэр охин хэтэрхий сонин. Бүр хэтэрхий гэмээр хачин хүн. Надад сэтгэлээ илчилчхээд үерхэхгүй тэгэх гэж илчлээгүй гээд л. Тэгснээ намайг хэнийг ч хайрладаггүй юм ярьчхаад өөрийг нь шоглотол хөөгөөд л. Түүн шиг хүмүүс ер нь л надад таалагддаггүй. Бусдыг өөрийнхөөрөө дүгнээд түүндээ бүрэн дүүрэн итгэдэг тийм сохор хүмүүст. Үнэндээ би ч тийм хүмүүсийн нэг. Тийм учраас л би өөртөө байх энэ зангаа үзэн яддаг.

Хүмүүсийг хайрлах гэсэн ч тэгж чаддаггүй дээ дургүй минь ч хүрэх шиг. Үүнийг минь ч онож хэлсэн Ёнид уур ч хүрэх шиг. Тэдний надад мэдрэх мэдрэмжүүдийг би ч мөн мэдрэхийг хүсдэг. Гэвч хэчнээн удаан үерхэж хэчнээн их зүйлийг хамтдаа туулсан ч би тэгж чаддаггүй. Тэдний гэдсэн дэх эрвээхийнүүд хэзээ ч надад хүрч очиж байгаагүй.

Тийм гижигдсэн мэдрэмжийг би мэдрэхийг үнэхээр хүссэн, гэхдээ л чадахгүй нь. Яагаад гэдгийг ч би өөрөө мэдэшгүй нь. Хүмүүсийг хайрлаж чадахгүй байна гэдэг тэр хүнд ч тэр надад ч тэр маш хэцүү байдлыг олгодог. Тэгээд л би ахлах сургуулиа төгсгөчхөөд одоог хүртэл хүнтэй үерхэлгүй явна.

-Болж байна уу? Хурдлаач дээ!

Тэхёний шахалтаар ойр хавьд шинээр нээгдсэн гээд байгаа гадаад хамтлагуудын альбом зардаг газар очихоор болсон юм. Дотроо баахан зүйлс бодож санааширсаар би түүнийг хэт удаан хүлээлгэсэн бололтой. Тэвчээргүй хүнийг ч удаан хугацаанд хүлээлгэнэ гэдэг цаазын ялаа эрж буй хэрэг тул би хурдхан "Одоохон гэм дээ!" гэж хариуллаа.

Намайг бэлэн болж биднийг миний гэрээсээ гарахтай зэрэгцэн хөрш маань ч гарч буй харагдлаа. "Өдрийн мэнд!" намайг гэнэтхэн мэндлэхэд тэр цочисхийн "Өдрийн мэнд, баяртай." гэчхээд яваад өгөв. Танил царай байсан ч зүгээр тохиолдол хэмээн таамаглаж өөр зүйлс бодолгүй хурдхан шиг тэр газар луу нь очихоор явав.

Тэнд их олон хүмүүс цуглажээ. Тохижилт сайтай, дотор гадна нь ч үзэмж сайтай болохоор аргагүй биз. Мэдэхгүй хүмүүс ч тэднийхийг сонирхон ирж байлаа.

-Алив ээ хурдал! Зарагдаж дуусах нь!

-Хүлээ л дээ Ёни! Би гүймээргүй байна шдээ!

Тэд гүйсээр Cigarettes After Sex гэх нэртэй хамтлагийн альбомын тасагт зогслоо. Би ч түүнийг ямар альбомыг авах гээд байгааг харахыг хүссэн тул ардаас нь харж зогсов.

-Чи ийм дуунуудад дуртай байх нь ээ.

Тэд хоёул бодгосхийн цочиж над руу харцаа чиглүүллээ. "Аан... Тийм ээ, ээж маань ч бас дуртай юм хойно хоёрыг авчихъя гэж бодсон юм." гэв. Хажууд нь байх хөвгүүн рүү харвал түүнтэй харц тулгарлаа. Тэр ч шуудхан доош харав. Би тэдний надаас хоёулаа эмээж байгаад нь инээж "Тайвшир аа би бариад идчихгүй." хэмээхэд тэд арай гайгүй болж бид жаал яриа өрнүүллээ.

Удалгүй Тэхён амьсгаадсаар "Хаашаа алга болчихдог юм! Хүнээр хайлгуулж, хүлээлгэж байж л санаа чинь а-" гэж хэлэх гэж байсан өгүүлбэрээ дуусгалгүй над руу харснаа "Өө чи чинь дээр байнгын үйлчлүүлэгчтэй маань хамт байсан охин байна! Хён та энэ хүнийг таньдаг юм уу?" гэлээ.

-Бараг л. Гэхдээ удахгүй бүр ч илүү дотно болно оо.

Би ингэж хэлчхээд Ёни руу ёжтой инээхэд хажууд нь байсан Бомгю гэгч "Өөхөө! За давраад байгаарай!" хэмээн том нүдлэн над руу харлаа. Би түүний гэнэтийн үйлдэлд гайхан "Яахаараа давардаг билээ?" гэж лавлав.

-Яахаараа чамтай дотносдог юм! Алив явъя Ёни.

Ёни ч юм хэлэх гэснээ больж чимээгүйхэн араас нь дагав. Тэднийг харж байсан Тэхён "Тэр үйлчлүүлэгч ч тэр түрүүний хоёр ч тэр гурвуулаа л их таарчихсан таа шуудайнууд байна даа." хэмээн амандаа үглэсээр болчихсоноо хэлэн бид тооцоогоо хийчхээд тэр дэлгүүрээс гаран явлаа. Гадаа их халуун байсанд зайрмаг авахаар кафе ортол ахиад л тэр хоёртой таарчхав.

Дахиж уулзахгүй байж магадгүй байсан учраас түүний дугаарыг яаж авахаа бодлоо. Тэр их сонин ч түүний дараагийн үйлдэл миний төсөөллөөс хэтэрсэн зүйл байдаг нь үргэлж намайг гайхшруулдаг юм. Гэхдээ хажууд нь явж байгаа найз нь намайг түүнтэй ойртуулахгүй юм. Хаа...

Han Young-Hee's POV

"Бомгю яагаад ингээд байгаа юм бэ? Бүр хачин мэдрэмж түрүүлчихлээ шд." хэдэн метрийн зайд байх хоёр хүмүүст яриагаа сонсуулахгүй гэсэндээ аль болох чимээгүйхэн шиг түүнд ийн хэлэв. Тэгтэл тэнэг юм чинь урдаас "Чимээгүй гэм! Тэрнийг хардуулцгаая!" гэчхээд их л хачин инээмсэглээд над руу харцаа чиглүүлэв.

-Тэнэгтээд байгаач ээ! Тэр надад сайн биш байж яаж хардах юм! Сонин зүйл ярихаа болиод хурдхан шиг явцгаая.

Намайг түүнийг загнасаар тэгж хэлэхтэй зэрэгцэн бидний захиалгаа өгөх ээлж боллоо. Бид дуртай зайрмагаа авчхаад цонхны хажууд байсан сул суудал руу зүглэв. Тэр ч инээдтэй яриа, инээд, үйлдлээрээ намайг гахай шиг л инээхэд хүргэж байлаа. Ичмээр ч үйлдэл байсан ч гэсэн Бомгютай хамт яваа болохоор ерөөсөө ч эмээхгүй байсан юм.

Тэгтэл Ёнжүн болон түүний найзууд ирж миний дугаарыг асуух нь тэр. Яг өгөх гэж байхад Бомгю ёжтой инээж байсан ч аль болох ууртай царай гаргахыг хичээсээр Ёнжүн рүү муухай харж байлаа.

Түүнийг үнэхээр зогсоож үл чадах юм даа...

Once In A LifetimeWhere stories live. Discover now