TELL ME
=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=Han Young-Hee's POV
Өчигдөр шөнөжингөө Ёнжүн бид хоёр яг ямар харилцаатай болохыг бодон суулаа. Найзууд ч биш хэрнээ бие биенээ танихгүй хүмүүс бас биш. Хосууд бол бүр ч биш. Бас яагаад намайг хайрладаггүй байж сээтгэнээд байгаа юм бол гэж бодно. Ядаж байхад түүний надтай харьцаж буй байдал биеэ миний хажууд яаж авч явж байгаа нь хүртэл сэтгэл гэгэлзүүлээд байх юм.
Ингэж байгаад ээж шигээ хүнд ашиглагдаад хаягдах айдас намайг бүрхсээр л. Тэр ядаж хайр гэж юу болохыг мэддэг болов уу гэх бодол толгойд минь хөрвөсөөр л. Өчигдөр шөнөжин цурам ч хийсэнгүй.
Харин өнөө өглөө тэр яг цагтаа ирсэн ч оройтож унтсан болохоороо ч тэр үү их л ядарсан харагдаж байлаа. Тиймээс түүнийг амар гээд сууж байхад нь кофе хийж өгөв. "Баярлалаа." гээд алдарт инээмсэглэлээ над руу чиглүүлэхэд бараг зүрхээр явах шиг болов.
Ичсэнээ нуухын тулд "Хурдан амарчхаад ажилдаа ороорой." гээд нүдээрээ түүн рүү харсан ч үгүй яваад өглөө. Тэр кофегоо ууж дуусахад буцаад эрч хүч нь сэргэх шиг боллоо. Инээмсэглэсээр хүмүүст миний хийж өгсөн кофег зөөсөөр өдөр өнгөрөв. Бид хоёул үлддэгээрээ үлдэхэд тэр надаас гуйсаар гэрт минь хүргэж өгөхөөр болов.
Одоо л шөнөжин бодон суусан асуултынхаа хариултыг сонсохоор түүний гарыг зөөлөн атгаад нүд рүү эгцлэн харж "Нүд рүү минь хараад хайр гэх төвөгтэй зүйлийн утгыг хэлээч..." хэмээхэд тэр эхэндээ гайхсан ч нүд рүү минь ширтлээ. Тэгээд ингэж хэлэв.
-Үнэндээ би хайр гэх зүйлийн утгыг мэдэхгүй ээ. Олон удаа хүнтэй үерхэж байсан ч ганц ч уда- Үгүй ээ, ганцхан удаа л хайр гэх мэдрэмжийг авч байсан юм байна. Хэх, аав ээж маань ч бас нээх харагдаад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна өө. Яагаад гэнэт ийм юм асуув?
Тэр ингэж хэлээд над руу жуумалзан харахад би зөөлөн инээмсэглээд доошоо харан "Зүгээр л... Надад аав гэх хүн байгаагүй болохоор эрэгтэй хүмүүсийн талаар сайн мэдэхгүй л дээ. Ээж маань ч дахиж хүнтэй суугаагүй учраас хайр гэх зүйлийг бид мэдэрч үзээгүй. Хамгийн тэнэг нь би ерөөсөө үерхэж ч үзээгүй байж хайрын талаар мэдэх юм шиг аашилж чамд сайн гээд явж байна гэхээр..." гээд өөрөөсөө жоохон ичиж дуугаа хураалаа.
Ёнжүн чанга чанга хөхөрсөөр "Ха ха ха! Тэгвэл хоёулаа л тиймхэн зүйлийн утгыг мэдэхгүй мангарууд юм байна даа! Аа! Бүр халууцаад байна аа. Зайрмаг авч идье!" хэмээгээд үсэрч дэвхэцсээр ойрын нэг дэлгүүр лүү орчхов. Төлбөрөө төлөхөөс нь өмнө очоод картаа үйлчлэгчид өгөхөд Ёнжүн том нүдэлсээр над руу харлаа.
Би нүдээ ирмэж "Эгч нь аваад өгье. Дандаа чамаар даалгана гэж юу байсан юм." гээд төлбөрөө хийхэд тэр амаа гараараа дарж хөмсгөө итгэж өгөхгүй аальтай зангидсаар намайг даган дэлгүүрээс гарав.
-Чи эрэгтэй болчхоо юу?
Ёнжүнийг ийн асуухад би түүн рүү сээтгэнэсэн харц шидээд "Чамд эрэгтэй нь таалагдаж байвал тийм болж болно шүү." гэхэд тэр худлаа огиж "Чи бүтэхгүй ээ!" гээд зайрмагаа надаас зайдуухан идэхээр явлаа. Би түүнийг шоолж "Хүлээ л дээ!" гэсээр араас нь гүйв.
-Цаашаа бай!
—
Гэрийн үүдэнд маань ирэхэд би түүнээр ахин тоглохоор шийдэж хаалгаа онгойлгон "Гэрт минь орж үзмээр байна уу даа?" гээд нүдээ ирмэхэд тэр "Поо! Болох юм уу? Тэгье л даа!" хэмээн намайг түлхээд гутлаа тайлаад орчхов. Би түүнийг ичнэ байх гэж ингэж хэлсэн ч нээрээ орчихно гэж бодоогүй тул сандарч "Х-Хөөе!" гээд түүний араас дагалаа.
-Яасан? Чи орж болно гээ биз дээ? Арай айгаад байгаа юм биш биз дээ?
Түүнийг хөмсгөө өргөн над руу ойртоод үсээр минь тоглонгоо ийн асуухад би бууж өгөлгүй түүн рүү биеэ наан хүзүүгээр нь гараа оруулаад чихэнд "Мэдээж үгүй." гээд зөөлөн үлээхэд тэр шуудхан хойш болоод "Би ер нь явлаа!" гээд хам хум тайлж хаясан гадуур хувцсаа аваад яваад өгөв.
Би ард нь инээсээр хоцорлоо. Аа... Надаар тоглохоор ийм л юм болдог юм даа.
Choi Yeonjun's POV
Ёо! Энэ ямар ичих нүүрээ элгэндээ наасан охин бэ?! Нүүр бүр улайчхаж! Ичиж үхлээ! Дэмий л гэрт нь орж дургүйг нь хүргэлээ дээ! Үйлийн үр гэдэг нь энэ байх нь ээ! Ямар аймар эд вэ?! Бушуухан гэр лүүгээ харих минь!
Хэдхэн буудлын цаана байдаг тул агаар амьсгалахаар алхаж явлаа. Яг гэрийнхээ гадаа иртэл "Ааа!" гэх чанга хашхираа сонсоод очтол Бомгю гээд байсан залуу уяатай байгаа нохой руу орилоод байх нь тэр.
-Хүүе ээ! Болиоч ээ! Чи түүнийг айлгачихсан байна шдээ!
Намайг хөөрхий нохойг өрөвдөн хэлэхэд тэр гайхаж "Сая л намайг хазах гээд дайраад байсан шд." гээд тэр нохойг хальт хөдөлтөл миний ард орж нуугдах нь тэр. Намайг тавихгүй байсанд санаа алдсаар түүнийг дагуулаад гадаа жоохон суулаа.
Author's note:
Нэг хөгжилтэй баримт хэлэх үү? Би энэ өгүүллэгийг анхны үерхлээсээ сэдэвлэсэн байдаг юм. 💀
YOU ARE READING
Once In A Lifetime
RomanceЭнэ бол надад сайхан хандсан хүн болгонд дурладаг би, бас хэнийг ч хайрладаггүй тэр бид хоёрын түүх юм. Started: 2022 оны 6 сарын 4 Completed: 2022 оны 8 сарын 31