PROMISE
=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=_=Author's POV
Тэдний үнсэлт эхэндээ зөөлөн байсан ч удалгүй ширүүсэж хэн хэн нь амьсгалаа авах гэж л уруулаа салгацгаав. Машинд зөвхөн тэдний амьсгаадах дуу л сонстох агаад энэ дуунаар хоёулангийнх нь хацар улайжээ. Хөвгүүний анхны үнсэлт байгаагүй ч яг л анхных шигээ догдолж байсан нь сонин. Харин охин дотроо үнэхээр их баярлаж Ёнжүнийг өөрт нь сайн болсон гэж бодох бодол толгойд нь зурвас хийн орж яг одоо үсэрч дэвхэцмээр санагдав.
Хэнд нь ч юм ярих зориг байгаагүй ч уур амьсгалыг эвгүй болгохгүйн тулд хоёул нэгэн зэрэг "Тэгэхээр..." гээд хэлчих нь тэр. Тэгээд Ёнжүн инээмсэглэн "Чи эхлээд хэлээ." гэж охиныг ятгахад Ёни "Үгүй дээ чи эхлээд хэл." гэв. Эрэгтэй нь дахин маргахыг хүсээгүй тул хоолойгоо засаад "Чи намайг үерхсэн хүн болгондоо сэтгэлгүй байсан гэж хэлж байснаа санаж байна уу?" гэхэд охин дуугүй толгой дохилоо. Ёнжүн үргэлжлүүлж;
-Үнэндээ тэр чинь худал. Би анхны үерлэхийнхээ хүндээ үнэхээр бүр маш ихээр сайн байсан...
Би айлын ганц хүүхэд болоод ч тэр үү их ганцаарддаг байлаа. Тэр их ганцаардлаас гарахын тулд муу хүүхдүүдтэй нийлж, оройны арван нэгэн цаг хүртэл тэдэнтэй зугаацаж, тамхи татаж өнгөрүүлдэг байсан. Гэтэл нэг өдөр нэг эгчмэд охин ирээд тамхийг минь булаан авч хатуухан үг хэлээд модтой чихэр өгсөнсөн.
Тэр надад санаа тавьсан ганц хүн байсан учраас би түүнд сэтгэл алдарч орхисон. Би түүнийг олж очиход тэр манай сургуулийн эгч байсан юм байна лээ. Түүнийг Мин Сүжин гэдэг юм. Би түүнд ухаангүй дурласан байсан болохоор үерхэхгүй юм аа гэхэд ядаж найзууд болъё гэж бодоод түүнтэй бага багаар дотноссон. Тэгээд л нэг өдөр тэр надад сэтгэлээ илчлээд бид үерхэж эхэлсэн юм. Гэтэл түүний сайн найз надад сайн байсан болж таарч биднийг салгахын тулд Сүжиний үнэнийг илчилсэн.
Тэр намайг дахиж тамхи татан муу хүүхдүүдтэй нийлүүлэхгүйн тулд л үерхсэн юм байна лээ. Намайг гэх түүний сэтгэл ердөө л эгч эсвэл найзаас хэтрэхгүй байж таарч намайг хуурсныг мэдсэн юм. Хэрвээ надад хайртай байгаагүй юм бол яагаад надад тэгж найдвар төрүүлсэн юм бол гэдгийг би огт ойлгоогүй. Тэгээд л бид салсан. Харин би дахиж хэзээ ч хүнд итгэхээргүй болж хайрыг үзэн ядсан.
"Ийм л байна. Миний хүн хайрлаж чаддаггүйн шалтгаан ердөө л энэ. Дахиж хүнд итгэж түүнийг хайрлахаас айсан болохоор л одоогийн би үүссэн юм. Би чамд хайртай гэж худал хэлэхгүй ээ. Гэхдээ... Чи миний хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмжүүдийг надад бэлэглэсэн. Уйтгарт амьдралд минь баярыг мэдрүүлсэн. Хэрвээ намайг хүлээж чадна гэвэл хоёулаа намайг яг миний чамайг гэх мэдрэмжийг олж мэдсэний дараа үерхье. Харин чадахгүй ээ гэвэл дахиж чамайг зовоохгүй ээ." тэр ийн хэлээд толгойгоо гудайлгахад охин түүний хацрыг нь илээд харцыг нь өөр лүүгээ чиглүүлэн хамар дээр нь зөөлөн үнэсэлт бэлэглээд "Мэдээж би чадна." хэмээгээд малийлаа.
YOU ARE READING
Once In A Lifetime
RomanceЭнэ бол надад сайхан хандсан хүн болгонд дурладаг би, бас хэнийг ч хайрладаггүй тэр бид хоёрын түүх юм. Started: 2022 оны 6 сарын 4 Completed: 2022 оны 8 сарын 31