Part: 20

1.4K 108 6
                                    

Түүнийг гэрэл асаахад архины эхүүн үнэр хамар сэтлэх шахам үнэртэж вискиний хагарсан шил, шилэн стакан шалаар нэг хөглөрчээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүнийг гэрэл асаахад архины эхүүн үнэр хамар сэтлэх шахам үнэртэж вискиний хагарсан шил, шилэн стакан шалаар нэг хөглөрчээ. Тэр өндөр өсгийтөөрөө замд тааралдах заримыг нь холдуулсаар орон дээр дээш харан гараараа нүдээ даран хэвтэх түүний дэргэд суугаад
"Тэюун чи үнэхээр ингэсээр л байх уу? Аль хэдийн 7 хоног ухаангүй хүн шиг байлаа"
"Зайлж үз" уруул нь хатаж омголтсон тэр түүн рүү ч харалгүй ийн хэллээ.
"Америкт ирээд Жоннигоос машинаа авчихаад байнга л хөгжилдөж байсан байж одоо яагаад байгаа юм" Энэ удаа түүн рүү дуугаа өндөрсгөн асуухад тэр ёжтой инээх шиг болон
"Мина би чамайг эндээс зайл гэсэн"
"Чи надад амласан амлалтандаа хүрээгүй. Ан Сүгымыг Жэхёны нүдэн дээр хог новш шиг хаях ёстой байсан. Би Жэхёны тэр царайг л харах гэж чиний намайг үл тоосон өдрүүдийг тэвчсэн гэтэл өөрт нь мөрий гэдгийг хэлчихээд л хүрээд ирсэн гэхэд чинь гайхсан юм. Тэгтлээ их шархлуулахыг хүсээгүй юм биздээ. ХАРИУЛААЧ" түүний нүдээ дарсан гарыг хүчтэй түлхтэл тэр уйлж байлаа. И Тэюун уйлж байна. Нулимс бүр нь харууслыг тээн зүрхэнд нь буухдаа зүсэж байгаа мэт. Тийм их шаналалтайгаар, харуусалтайгаар уйлж байлаа.

Мина цочирдон хойш алхахдаа вискиний шилэнд бүдэрч тэнцвэр алдан доош унав. Шалан дээрх шилний жижиг хэлтэрхий гарт нь зоогдох ч түүнд хамаагүй байлаа. Энэ бүхэн дуусахад өөрийг нь хаясан Жэхёныг өөр шиг нь шаналахыг, түүний хайртай эмэгтэйн харуусал дүүрэн харцыг харж тайтгарна гэж хүлээсэн. Юу юунаас илүү Тэюунаар өмнөх шигээ хайрлуулна гэж итгэсэн атал одоо өөрт үлдсэн цорын ганц хүнээ хүртэл алдчихаж. Нүднээс нь урсах нулимсаа цус болсон гараараа арчаад
"Чи Ан Сүгымд үнэхээр хайртай болчихжээ. Намайг шархлахыг мэдсээр байж өөр эмэгтэйчүүдтэй унтаж, миний төлөө нэг ч дусал нулимс урсгаж байгаагүй хэр нь түүний төлөө ... " хөлийн чимээ ойртон Тэюун түүний хажууд ирж зогсоод "Түүний нэрийг ахиж миний дэргэд битгий дурс" гээд гарнаас нь шүүрч аван "Яасан ахиад өөрийгөө гэмтээвэл би чиний дэргэд үлдэнэ гэж бодоо юу "

Never Read Playboy /LTY/ ||COMPLETED||Where stories live. Discover now