Part: 14

1.3K 113 5
                                    

Яагаад намайг орхиж , өөр эмэгтэйн зүг тэгж яарч гүйсэн юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Яагаад намайг орхиж , өөр эмэгтэйн зүг тэгж яарч гүйсэн юм. Би тэгэх хэрэггүй байж чамайг алдаж ч магадгүй болчихлоо.
"ЭНЭ БҮГД ТЭР ЭМЭГТЭЙН БУРУУ"
Ширээн дээрх лааны суурийг гэрлийн шил рүү шидэхэд болор хэлтэрхийнүүд хэдэн мянган хэсэг хуваагдан өрөөний хаа сайгүй цацагдана. Газарт унасан лааны сууриар буйдан дээрх дэрийг цавчин
"Үх үхээд өг Ан Сүгым" нулимс урсаж , тэр эмэгтэйг үзэн ядсандаа гарнаас цус шүүрэх нь ч надад хамаагүй байлаа.
Гэрлийн шил хагарах чанга дуу чимээнээр гаднаас хамгаалагч нар орж ирэн намайг бүтээлгээр ороон шууд унтлагын өрөө рүү оруулаад гаднаас цоожлоход нь
"Намайг гарга гэсэн шүү би бүгдийг чинь хална "
"Уучлаарай гэхдээ захирлын тушаал"
"Жонни ахлахаа ззэгтэй ахиад л эхэлчихлээ. Та хурдан ирэх хэрэгтэй байна"

Би ямар ч хамаагүй аргаар Тэюуныг өөрийн дэргэд үлдээх ёстой. Тийм ээ намайг үхэх шахахад тэр ирнэ шүү дээ би яагаад бодоогүй юм. Шүүгээний доор хийсэн тариатай бодисоо шууд л судсандаа шахав. 3 ампулыг тарихад толгой эргэн, чих шуугин ухаанаа алдаж байлаа. 3 ч тоглоом биш юм гээч. Гэнэт хаалга хүчтэй онгойн Жонни орж ирээд газар хэвтэх гурван ампулыг хараад нааш хүрч ирэн миний шанаанаас барин нүд рүү ширтээд
"Солиорчихоо юу? Бүгдийг нь тарьчихсан хэрэг үү"
"Тэюуныг дууд намайг үхэх гэж байна гэж хэл"
"Заавал ингэх шаардлагагүй би залгаад дуудахад болох байсан "
Жоннигийн хоолой чангарахад би инээгээд "Тэгвэл тэр шөнө нь ахиад л намайг орхиод явна. Энэ бол миний сүүлийн арга. Түүнийг дууд гуйж байна" үгээ арай гэж хэлээд бүх зүйл харанхуйлав. Тэр осол гарсан өдөр ч бас яг ингэж харанхуйлсан юм байна.

Намайг сэрэхэд миний хамгийн их хүлээж байсан хүн өөдөөс ширтэж байв. Шууд түүнийг тэврэн хүзүүнд шигдээд сөөнгө хоолойгоор
"Энэ зүүд биш биздээ Тэюун "
"Тийм ээ" чиний хоолой мөн байна. Ингээд ч болов чи миний дэргэд үлдэж байхад болно.
Тэр миний бэлхүүсээр тэврээд хацар дээр үнсэн "Бие чинь дээрдсэн бол хоол идэцгээе"
"Чи ахиад намайг орхиж явах гэж байгаа юм уу? Тэр өдрийнх шиг"
"Мина энэ бүхэн удахгүй дуусна. Тэгээд бид үүрд хамт байна"
Айж байна чи ингэж хэлсэн ч Ан Сүгымыг бодож байгаа биздээ.

Never Read Playboy /LTY/ ||COMPLETED||Where stories live. Discover now