~Five~

810 83 17
                                    

Ахлах сургуулийн амьдрал үргэлжилсэн хэвээр л....

зугаа цэнгэл ямар нэгэн баяр төрсөн өдөр гээд ахлах сургуулийн тэр тусмаа боломжтой айлын хүүхдүүдэд долоо хоног бүр том хэмжээний үдэшлэг зохиох нь тийм ч хүнд асуудал биш билээ. Гэхдээ Жонни бараг өдөр болгон шахуу гэртээ үдэшлэг зохиодог болсон нь нууц охинтой ахин таарах гэсэн мэт л байв. Гаён ч үүнийг мэдэж байгаа гэхдээ очиж чадахгүй байгаа хэд хэдэн шалтгаантай.
1-рт Дуён түүнийг хаашаа явсан юу хийж байгаад ирсэн гээд бүгдийг нь асууж шалгаадаг болсон.
2-рт. Жонни түүнийг өөрийнхөө зохиож байгаа бүх үдэшлэгт ирэхийг хориглосон
3-рт Халловин биш учраас дүрээ хувиргаад очиж чадахгүй шүү дээ.

Гаён-н талаас
Өнөөдөр баасан гараг тэд ахиад л Жонни-н гэрт үдэшлэг зохиохоор сургуулийн хоолны ширээний ард ярилцана.
Марк-Жонни энэ удаад уух юм аа хангалттай авсан гэж найдаж байна шүү?
Жонни- миний авсан уух зүйлсээр манай усан санг дүүргэж байгаад сэлсэн ч болох болохоор санаа битгий зов.
Вэнди болон би бас Дуён-н найзууд бүгд нэг ширээнд сууж хоол иддэг ч энэ удаа чимээгүй хоол идэх нь Гаён болон Вэнди л байлаа.
Дуён-Жонни энэ удаад илүү халуухан охид дуудах хэрэгтэй шүү Гэхэд
Вэнди-Хөөе, Ким Дуён чи намайг ингэж доромжилж болохгүй
Дуён-ганц удаа унтсан бол чиний найз залуу болчихдог гэж бодоо юу?
Вэнди уурлан идэж байсан пиццагаа түүн рүү шидчихээд заалнаас гараад явчихлаа.
Би Дуён руу харж байгаад
- чи тамд шатах байх даа Ким Дуён гэчихээд Вэнди-н араас гүйлээ.
өнгөрсөн долоо хоногт болсон Жонни-н үдэшлэг дээр Дуён түүнтэй унтчихсан болохоор Вэнди одоо л бүх юм эхэлж байна гэж бодсон ч Дуён-н хэлсэн үг намайг ч бас цочиролд оруулсан юм.
Хэрвээ Жонни ч бас зүгээр л надтай унтахын тулд намайг хайж энэ олон үдэшлэгийг зохиож байгаа бол яах вэ? Гэсэн бодол толгойд орж ирсэн ч Вэндиг эхлээд хайх хэрэгтэй гэсэн бодлоор солин түүнийг хайж ийш тийш гүйлээ
Удалгүй охидын ариун цэврийн өрөөнөөс түүнийг олоод
Би-Вэнди чи зүгээр үү?
Вэнди-би үнэхээр түүнийг үзэн ядмаар байна.
Би-миний ихэр ах ч гэсэн би ч бас түүнийг үзэн ядаж байна. Үнэхээр ийм хог новш шиг болчихно гэж бодсонгүй. Миний л буруу гэхэд Вэнди
-үгүй ээ, чамайг тийм болгосон гээгүй энэ бүгд чиний буруу биш... битгий өөрийгөө буруутга, Дуён тэднээс салах өчнөөн боломж байсан гэсэн биз дээ? Чи харин ч түүнтэй хамт наашаа ирсэн нь болсон юм.одоо болтол Солонгост тэр хүүхдүүдтэй зууралдаж байсан бол Дуён энэнээс дор зүйлтэй орооцолдоод магадгүй түүнд муу зүйл тохиолдчихсон ч байх юм билүү?
Би уйлж байгаад нулимс аа арчин гэхдээ л би түүнийг энд авч ирээгүй бол чи түүнийг танихгүй түүнд дурлахгүй байх байсан ...
Вэнди-хэрвээ учрах тавилантай л бол чамайг энд ирсэн ирээгүй би түүнд дурлах л байсан. Энэ бол хувь тавилан гэж хэлээд намайг тэврэв.
Гэнэт хаалга хүчтэй онгойн Тэён болон түүний дагуулууд ороод ирэв.
Тэён-бараг Драма хийх нь ээ? Үнэхээр өрөвдөлтэй ч амьтад бол доо.
Би Вэнди-рүү хараад түүнийг битгий тоо алив явцгаая гэсээр Тэён руу муухай харчихаад Вэндиг хөтлөн гарлаа.
Вэнди-өнөөдөр Жонни-н үдэшлэг рүү явцгаая.
Би-би чадахгүй гэдгийг чи мэдэж байгаа биз дээ?
Вэнди- Дуён Жонни хоёрт би чамайг дуудсан гээд хэлчихье.
Би-тэр гэхдээ чамайг уриагүй биз дээ?
Вэнди-зүгээр ээ, ичгүүргүй хүүхэнээрээ л дуудуулна биз.
Би-би очмооргүй байна
Вэнди-яагаад вэ? Түүнд өөрийгөө гэдгийг хэл Гаён тэр чамтай ахиж уулзахын тулд л өдөр болгон шахуу үдэшлэг зохиож байгаа гэдгийг чи мэдэж байгаа шдээ?
Би-би очоод тэр надаас миний нандин зүйлийг аваад л тэгээд л хог шаар шиг хаяна, бүр намайг гэдгийг мэдвэл улам бүр доог тохуу хийх биз.
Вэнди-мэдэгдэхгүй байх боломж байгаа шүү дээ
Би-үгүй ээ, одоохондоо лав биш, цаг нь арай болоогүй гэхтэй зэрэгцэн хичээлийн хонх дуугарч бид анги руугаа гүйлээ.

RUBY LIPSWhere stories live. Discover now