Жонни-н талаасТүүнийг гадаа үлдээгээд буцаж байшин руу орж ирэхэд Вэндитэй таарлаа. Тэр над руу ширүүн хараад
-Гаён хаана байна гэв.
Би-гадаа гэхэд тэр намайг түлхээд зөрөх үед яг л муур эмэгтэйгээс үнэртдэг үнэр үнэртэх нь тэр...Муур эмэгтэй Вэнди байсан гэж үү? Гэхдээ тэрний өгзөг тийм том биш дээ?
Магадгүй хэт согтсон бололтой эсвэл түүнээс болж галзуурч байгаа байх гэж бодсоор Дуён Марк хоёр дээр очлоо.
Маргааш өглөө нь хар дарсан зүүднээсээ орилсоор сэрэхэд
Марк-хараал ид Жонни чимээгүй байгаад өгөөч гэсээр газар хэвтэж байх бол Дуён бид хоёр нэг орон дээр унтжээ.
Дуён-хар дарсан юм уу? Хаха нөгөө муур эмэгтэйдээ идүүлж байна гэж зүүдлээ юу?
Би-хараал ид Дуён амаа татаач толгой хагарах нь гэсээр орноосоо бослоо.
Муур эмэгтэйтэйгээ халуухан шөнийг өнгөрөөж байгаад түүний маскийг тайлтал Дуён байсан гэж зүүдэлсэн болохоор дотор улам муухайрч байлаа.
Арай гэж доошоо буугаад хөргөгчнөөс хүйтэн ус аван том том залгиж байгаад шалан дээр байх муур эмэгтэйн маскыг олж харлаа.
-үнэхээр Вэнди муур эмэгтэй юм болов уу? Гэж бодсоор өнөөх маскыг аван өрөө лүүгээ буцлаа
Тэр хоёрт ус болон өвчин намдаах эм өгөөд буцаад орон дээр хэвтэн-Дуён?
Дуён-яасан бэ? Намайг санаад байгаа юм уу? Гэсээр ариун цэврийн өрөөнөөс толгойгоо цухуйлгав.
Би-чи Вэнди-тэй унтаж байсан уу?
Марк-гаж амьтан минь чи Вэнди-н сонирхол биш шдээ
Би-амаа тат Марк
Дуён-яахав ганц хоёр удаа л хөхүүлж байсан байх тэрнээс өөр зүйл хийгээгүй ээ
Би- Вэнди туранхай биз дээ? Түүний өгзөг хэр том байлаа?
Марк-хаха чи Вэндиг хүссэн ч Вэнди чамайг хүсэхгүй л болов уу? Бро
Дуён аль хэдийн шүршүүрт орсон бололтой усны чимээ сонсогдоно.
Марк- гэхдээ гэнэт яагаад Вэнди гэж гэсээр өндийн ирээд миний хажуугаар орон хэвтлээ.
Марк-байз даа? Наад гарт байгаа чинь юу юм?
Би-гарт атгасан байсан маскаа орны хажууд
байх шүүгээндээ хийгээд
-зүгээр л
Марк-арай түүнийг нөгөө муур эмэгтэйгээ гэж бодоод байгаа юм биш биз дээ?
Би-Марк амаа татаад өгөөч дээ, бас шартаж ядаж байхад битгий чанга яриад бай толгой яг задарлаа.
Марк-Бро, чи наад муур эмэгтэйгээсээ болж яг галзуурч байгаа юм байна шүү, жинхэнэ биш гэдгийг нь мэдэж байгаа ч, жинхэнээсээ байсан бол тэр чинь лав Вэндиг биш гэдэгт мөрийцсөн ч яахав тэр чинь Дуёны төлөө хүн ч алж мэдэхээр охин тийм байхад юу гэж чиний араас гүйхэв дээ, заза тэр ч яахав шар тайлах юм юу байна? гэлээ.
Би- усан сан дотор савтай Jack байгаа гэж бодож байна гэхэд Дуён ч удалгүй уснаас гарч ирээд бид гурав усан сан луу явлаа.
Дуён Марк 2 Jack-наас задлан хэд хэд балгаад
надад өгөв.
Удалгүй Дуёны утас дуугарч Дуён 5минут хүлээчих гээд утсаа таслан усан сангийн хажууд тависан цүнхээ шүүрээд
-явлаа, гадаа унаа ирчихсэн гэв.
Марк-ээж аав чинь ирж байгаа юм уу?
Дуён- тиймээ, аль хэдийн ирчихсэн болохоор нь Гаён-г хүрээд ир гэчихсэн тэрэнтэй хамт орж анхааралыг нь татаж байж би уснаас хуурай гарч чадна гэв.
Түүнтэй хамт үүд рүү очиход Гаён хөмсгаа зангидчихсан Дуён-г хүлээж байлаа. Томдсон хувцас өмсчихсөн чинь яг л гэр оронгүй хүн шиг харагдана. Түүнийг өдмөөр санагдаж
Би-Ядаж нүүр гараа угааж байл даа гэхэд Гаён над руу улам муухай харж
Гаён- чамд ямар хамаатай юм?
Би-танихгүй байсан бол хэдэн залгай доллар гарт чинь атгуулчихмаар л харагдаж байна. Яаж ингэж гэр оронгүй хүн шиг хувцаслаж чаддаг байна аа. Авьяастай юмаа.
Гаён над руу дунд хуруугаа гаргачихаад
Дуён руу хараад алив ээ хурдал гэхэд цүнхээ ухаад завгүй байсан Дуён
-новш, цэнэглэгчээ үлдээчихэж гэсээр буцаад орчихов.
Тэр яаж бид 2 үлдээж чадаж байна аа гэж бодон зогсож байтал Гаён хашаан дотор тараасан ус ундааны лааз бас архины шилнүүдыг харчихаад
Гаён- гахайн хороо л гэж энэ байх даа заваан юм
Би- мартаагүй бол энэ гахайн хороо шиг газараас чи хөөгдсөн. Мэдээж цаашдаа ч бас хөөгдөх л байх. Сануулчихья хөөгөөд ч явахгүй бол чамайг өөрийн гараар чирж гаргах болно шүү. Чи миний найзын ихэр л төдий,чамтай хүртэл найз гэж андуурах хэрэггүй гэчихээд эргээд гэр лүүгээ орох гэж байхдаа түүн рүү харахад түүний хацарыг даган нулимс урсаж байлаа.
Заза хэнд хамаатай юм түүнийг тоохгүй байхад л болно гэж бодсон ч дотор мэдрэгдэх энэ хачин мэдрэмжээ яахаа мэдэхгүй хий дэмий л мал болтлоо ууна.Гаён-н талаас
Өрөөндөө байгаа бүх дэрийг доторх өдийг нь цувж гоожтол цохисон ч уур минт гарахгүй хэвээрээ харин Вэнди намайг яаж аргадах аргаа олохгүй л байлаа.
Би- Тэр муу яахаараа ийм хорон үгтэй байдаг байна аа. Зэвүүн амьтан үзэн ядаж байна.
Би ер нь тэрэнд ямар гэм хийсэн болоод тэгж хэлдэг байна аа.
Вэнди- чи сургууль дээр байхдаа Жоннигоор хардуулах гээд үзвэл яаж байна.
Би- өө заа тэгье тэгье, спорт машин царайлаг өндөр модел шиг царайтай найз залууг би хаанаас худалдаж авах уу? гэсээр орон дээрээ хойшоо уналаа.
Вэнди- биш ээ, сургуульд очихдоо жаахан нүүрээ будаад сул хувцас биш биеийнхаа галбирыг мэдэгдүүлсэн хувцас өмс лдөө
Би- Дуён ээж аав хоёрт хов хүргээд насаараа гэрийн хорионд орно биз.
Вэнди- бүтэнсайнд чамайг манайд хонуулаач гэж ээжээс чинь гуйя
Би- юу гэж хэлэх юм гэхэд Вэнди нүдээ хурдан хурдан анивчуулэ байгаад нулимс урсгачих нь тэр
-эгчээ, надад их хэцүү байна. Өвөөг нас барсны дараа би хичээлдээ анхаарч чадахгүй байгаа ялангуяа математикын хичээл их хэцүү болохоор гээд бүр уйлж эхлэв.
Би- хөөх, чи чинь бүр жүжигчин юм байна шдээ, гэхдээ чамд өвөө байдаггүй биздээ?
Вэнди- нэг нүдээ ирмээд, мэдээж байсан шүү дээ, түүнийг ммм за байз Франк өвөө гэж дууддаг байсан гэв.
Би- ам ангайсаар бурхан минь худалч хүүхэн бэ гэхэд
Вэнди- чиний л төлөө гэчихээд өрөөнөөс гараад явлаа. Удалгүй сальфеткаар нүдээ арчсаар орж ирээд бүтэнсайнд уулзья гэчихээд гараад явчихав.
Вуаа тэр үнэхээр сайн жүжиглэсэн бололтой ээжийг ийм амархан зөвшөөрнө гэж бодсонгүй шүү.Даваа гараг
Би- энийг өмсөж чадахгүй нь ээ
Вэнди-миний хэлснээр л хий алив ийшээ суу гэсээр нүүрэнд минь будаг түрхэхээр ойртлоо.
Энэ бүхнийг Жонни-н төлөө хийж байгаа гэж бодохоор өөрийгөө дэндүү өчүүхэн амьтан шиг мэдрээд байна гэж Вэндид хэлэхэд
-харин ч эсрэгээрээ чиний өгзөгийг хараад Жонни-н бяцханаа байж суух газраа олно.Надад итгэ
Би толгой дотроо өчнөөн юм төсөөлсөн ч дандаа л би уйлаад дуусч байгаагаар төсөөлөгдөөд байлаа.
Сургуулийн гадаа ирхэд би хурдан хурдан алхаж анги руу оромоор байвч Вэнди намайг сугадаад яг л хуримынхаа марч дээр байгаа аятай дэндүү удаан алхаж байлаа.
Би-аливээ хурдан ангидаа орох хэрэгтэй. Би яг л нүцгэн юм шиг санагдаад байна.
Вэнди-Жоннитой таарах хүртэлээ ангидаа орохгүй шүү гэв.
Сургуулийн хаалгаар ороход бүгд над руу ширтэх байх гэтэл эсрэгээрээ хэн ч тоож харсангүй хөөх би арай л их драма үзсэн бололтой. Өөрийгөө яг л драманы гол дүр шиг саначихаж
-Хөөөх энэ чинь хэн бэ? гэх танил хоолой баргил хоолой ард сонсогдолоо.
YOU ARE READING
RUBY LIPS
FanfictionГэрэл унтархад амталсан тэр уруулыг амтлах ёсгүй нэгэний уруул гэдгийг мэдсэн бол амтлахгүйгээр өнгөрөх боломж байсан болов уу?