Пак Инбинь үхлийн ирмэгт байлаа. Ердөө аравхан өдрийн өмнө тэр үхэл рүүгээ ойртож байгаагаа мэдсэн юм.Арван хоногийн өмнө тэр гэр бүл, хамаатан садан дээрээ зочлохоор эх орондоо буцаж ирээд нисэх онгоцны буудлаас гарах үедээ замын хажууд ухаан алдаж, ихээхэн сандрал үүсгэжээ. Аз болоход нисэх онгоцны буудлын аврах багийнхан зохих ёсоор түргэн шуурхай арга хэмжээ авч, эмнэлэгт хүргэсэн байв.
Түүнийг ухаан ороход гэр бүлийнхэн рүү нь аль хэдийн холбоо барьсан байлаа. Түүнд асуулт асуух шаардлага байсангүй. Эцэг эхийнхээ улайж хавдсан нүднээс харахад энэ удаад үнэхээр зөн совиндоо хөтлөгдөн айж ирсэн өвчинтэйгээ нүүр тулснаа мэдэв. Ер нь түүний эцэг эх барагтай л сэтгэл хөдлөл үзүүлээд байдаг хүмүүс биш. Инбинь илүү дэлгэрэнгүй мэдэхийн тулд асуулт асуухыг хүссэн ч түүнд ам нээх чадал байсангүй.
Дараа нь тэр дахин ухаан алдан бүрэн команд орж, бас дахин сэрж буцаж унтах үйл явдал нь хэдэнтэй давтагдах болов. Ийм тохиолдол болох бүрт түүний тамир улам сульдаж, орны дэргэд байрлах эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслүүд олширсоор байлаа.
Тэрээр бие нь сайжраад ирэхэд эрчимт эмчилгээнд хоёр удаа орсон бөгөөд долоо хоног өнгөрчээ. Гэвч энэ хугацаанд түүний юу нь болохгүй байгааг тодорхой олж мэдсэнгүй.
"Хатагтай Пак, та маш ховор удамшлын өвчтэй." Эмч өрөвдөнгүй аястай ам нээв. "Энэ удамшлын өвчин гэнэт илэрснээс гадна тохиолдох магадлал нь тун бага байдаг. Эхэн үедээ бие махбодын хувьд ямар нэгэн хэвийн бус зүйл анзаарагддаггүй. Гэвч анхны хэлбэр нь илэрчихвэл бие хурдтай муудаж эхэлдэг."
"Тэгвэл... эдгэрэх боломжтой юу?" Инбинь асуухад түүний ээж тусалж чадахгүйгээ мэдэх учир нулимс бөмбөрүүлж эхлэв. Одоо эмчид хариу хэлэхэд хэцүү байгаагаас харахад л Инбинь бараг урьдчилаад таамаглачихлаа.
YOU ARE READING
Миний онцгой нөхөр
Romance26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм тариа түүний өвчнийг илааршруулж чадахгүй гэв. Түүнд үхэх өдрөө хүлээн эмнэлэгт хэвтэхээс өөр сонголт байгаагүй. Харин нэгэн өдөр түүний хөр...