Оройн зоогийн үеэр хоёр гэр бүл эвгүй уур амьсгалыг үдсээр аажмаар дотносон танилцаж ярианы сэдэв нь үндэсний амьжиргаанаас хоёр хүүхдийнхээ гэрлэлт рүү шилжив."Цаашдаа ахх, та бүхэн манай Инбинийг харж үзээрэй. Охин маань багаасаа л бид хоёрт эрхэлж өссөнөөс болоод мууд нь сурчихсан." Хоёр талын эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ талаар онгирхоос илүү дутуу дулимаг талыг нь ний нуугүй дэлгэж эхлэв.
"Худаа, юу ярина вэ? Инбинь ирээдүйд манай бэр болно, мэдээж би ч бас түүнийг эрхлүүлэх хэрэгтэй." Тэдний бие биенээ дуудах нэрс ч мөн адил Юн багш эсвэл Кён хатагтайгаас худ болон хувирчээ.
Хэдий тэдний ярианы сэдэв Инбинь рүү чиглэсэн ч тэр яриаг нь тасалдуулалгүй чимээгүйхэн хоолоо идсээр байлаа.
"Аан тийм, бидэнд Инбиниэс асуух зүйл байна."
"Мнн?" Түүний нэрийг дуудахыг сонсоод Инбинь яаран дээш харав.
"Энэ охин зөвхөн яаж хоол идэхээ л мэднэ. Томчууд чамтай ярьж байна аа." Юн Бугин бүтэлгүй охин руугаа яаядаа байж гэсэн харцаар харна.
Инбинь ичингүйрэн савхаа тавиад Жунины эцэг эх рүү харан инээмсэглээд, "Эгчээ, ямар нэгэн ярих зүйл байвал яриарай, би сонсож байна."
Мири нүдээ тормолзуулаад сануулах маягтай, "Одоо ч эгч гэж дуудсаар?" гэхэд,
Инбинь сандарсандаа ханиалган бушуухан, "...Ээжээ." хэмээн засаж хэлэхэд нүүр нь халуу дүүгэн улайж орхив.
Миригийн дотор баяр баяслаар хөлбөрч, нүдээ нарийсган малийтлаа мишээгээд, "Тиймээ яг ингэж" гээд яриандаа оров. "Би залуу хүмүүсийг тусдаа амьдрах дуртайг мэднэ. Тиймээс би аавтай чинь ярилцсан. Хэрэв Жунин та хоёр тусдаа амьдрахыг хүсэж байвал бид урьдчилаад байр бэлдэж өгье."
"??" Инбинь гайхширч орхив. Тэр огтхон ч Ким ноён, Кён хатагтай хоёрыг тэднийг тусад нь амьдрахыг санал болгоно гэж төсөөлөөгүй.
Ганц Инбинь гайхаад зогссонгүй, Пак Бэсү болон түүний эхнэрт ч энэ нь гайхмаар зүйл байв. Охин нь гэрлэвэл түүн дээр амархан зочилж болохын тулд тусдаа амьдрахыг хүсэх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ Жунины онцгой нөхцөл байдлыг үл хамааран Ким гэрийнхэн хүүгээ охинтой нь хоёуланг нь үлдээхдээ яаж ийм итгэлтэй байгаа юм бэ? Өөр өнцгөөс харахад, хэрэв Инбинь аутизмтай нэгэн нь байсан бол тэд өөрсдөө хэзээ ч санал нийлэхгүй бас зөвшөөрөхгүй, бүр дурдах ч үгүй байх байсан. Тиймээс Ким гэр бүл санаачлагаараа энэ сэдвийг сөхсөн нь үнэхээр санаанд оромгүй явдал байв.
YOU ARE READING
Миний онцгой нөхөр
Romance26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм тариа түүний өвчнийг илааршруулж чадахгүй гэв. Түүнд үхэх өдрөө хүлээн эмнэлэгт хэвтэхээс өөр сонголт байгаагүй. Харин нэгэн өдөр түүний хөр...