Пак Инбинь өөрийгөө хэрхэн үхсэнийг, үхэхийн өмнөх дүр зураглал ямар байсныг гарцаагүй тод санаж байлаа.Гар утас нь зогсолтгүй хангинаж, хаа сайгүй тархсан цаасан дээгүүр эмнэлгийн ажилчид яаран гүйлдэж, эцэг эх нь гаслантай уйлж байсан. Гэтэл нүдээ нээх төдий л яаж өөрийн өрөөндөө хэвтэж байдаг билээ?
Цөцгий шиг цайруу шаргал хөшиг, галуун шар хана, ягаан буйдан бас хар цагаан хээтэй шал. Энэ засал чимэглэл нь түүнийг гадаад руу явахаас өмнөх үеийнх байв. Түүнийг гадаад орон руу явсны дараа эцэг эх нь өмнөх хээтэй шалыг нь доороо халаалттай модон шалаар солиод болиогүй өөр бусад заслыг нь ч багагүй өөрчилсөн юм.
Инбинь огцом хөнжлөө дэлгэн босоод өрөөнийхөө хувцасны том толь руу гүйлээ.
Толинд харагдах тэр дөнгөж сэрснээс болоод жоохон замбараагүйтсэн мөр хүртэлх богинодуу үстэй, халимын зурагтай шаргал өнгийн унтлагын хувцас өмсжээ.
Ийм байх ёсгүй!
Тэр гадаадад хоёр жил суралцаад тэндээ дотоодын компанид ажилд орсон. Дүр төрхөө илүү нас биед хүрсэн мэт харагдуулахын тулд ажилд орохоосоо өмнө үсээ тайралгүй ургуулж, одоогийнхоос хамаагүй урт үстэй болсон юм.
Тэр одоо харагдаж байгаа шигээ байгаагүй, харин хэдэн жилийн өмнөх төрхтэйгөө адил байна.
Дин лин лин...
Уйтгартай утасны хонх хангинаж, Инбинь шаламгай гэгч нь хөнжлөө сөхөн утсаа олоод танил бус хуучирсан гар утсаа аван дуудлагад хариуллаа.
🗣 "Инбинь, чи унтаад байгаа юм уу? Өнөөдөр төгсөлтийн зурагтайгаа мартчихаа юу?" Хюнёны цангинасан дуу утасны цаанаас дуулдав.
🗣 "Хюнён?" гээд Инбинь бага зэрэг гайхсаар "Төгсөлтийн зураг..?"
🗣 "Чамайг мартсан гэж мэдсэн юм аа. Өнөөдөр манай тэнхим 11-н цагаас зургаа авхуулна. ЯГ ОДОО такси дуудаад хурдан энд ир!" Тэр ярьж дуусаад ширүүхэн утсаа тасалж орхилоо.
Төгсөлтийн зураг? Инбинь итгэж өгсөнгүй. Төгсөлтийн зургаа авхуулсан өдөр 2019 оны зургаадугаар сарын 12-нд байгаагүй гэж үү? Инбинь толгойгоо эргүүлэн хуанли руу харлаа. Мэдээж орны дэргэдэх хуанли өнөөдрийг 2019 оны 6-р сарын 12-н гэж заасан байв. Түүнээс гадна 'төгсөлтийн зураг' гэж улаан балаар гараар бичин тэмдэглэжээ.
YOU ARE READING
Миний онцгой нөхөр
Romance26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм тариа түүний өвчнийг илааршруулж чадахгүй гэв. Түүнд үхэх өдрөө хүлээн эмнэлэгт хэвтэхээс өөр сонголт байгаагүй. Харин нэгэн өдөр түүний хөр...