Бяцхан тайлбар:
Жунини - Жунины эмээ хүүгээ өхөөрдөн дууддаг байсан нэр.______________
Жунин эмээгийнхээ булшны өмнө удаан хугацаагаар зогсож байгаа бол Инбинь түүнийг хүлээсээр, хэрэв тэр түүнд явахыг уриалахгүй л бол тэр тэндээ бараг үүрд зогсох мэт байв.
Үхлийн туршлагыг амссан Инбинь одоо илүү тэвчээртэй, тайван болжээ. Өөрт нь өгөгдсөн дөрвөн жилээ тэр гадаад руу явж сурахдаа хамаг насаа зориулах эсвэл ажил хайж зүтгэх, цаашлаад мөрөөдлөө биелүүлэх гэж тэмцэхгүй байхаар шийдэн зогсоно. Энэ бүгд ач холбогдолгүй санагдах үед амьдрал илүү урт, цаг хугацаа хязгааргүй мэт санагдах болно.
Одоогийн байдлаар Инбиньд иймэрхүү мэдрэмж төрж байх бөгөөд ирээдүйн дөрвөн жилээ тэр тайван, ердийн байдлаар өнгөрөөнө гэж найдаж байлаа.
'Хүржигнэх чимээ'
Талх сүүнээс өөрцгүй энгийн өглөөний цайгаа ууж дууссаны дараа Инбинь оршуулгын газар луу яаран ирсэн болохоор өнөөг хүртэл бага багаар эсэргүүцэж байсан ходоод нь эзнийхээ үл тоомсорлохыг үнэхээр тэсвэрлэж чадалгүй эцэст нь бухимдаж байгаагаа чангаар зарлаж орхих нь тэр.
Инбинь дэргэдээ зогсох Жунин руу өлийн сэм харав. Азаар тэр булш руу ширтсээр сонсоогүй бололтой. Ходоод нь үл мэдэгдэм архирч, чангаахад Инбинь гараа явуулан гэдсэн дээрээ хөнгөн дарлаа. Гэтэл гараа хөдөлгөх үед номин ногоон хаш бугуйвч цамцных нь товчийг товшсон нь тод, яруу дууг гаргаж орхив.
Энэ чимээ бараг сонсогдохгүй өнгөрч болохоор хөнгөн байсан боловч ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан Жунин гэнэт түүн рүү харчих нь тэр. Аутизмтай хүн жижиг содон чимээнд сонирхолтой хариу үзүүлэх нь элбэг.
Тэр гэдсээ илэх Инбинь рүү тодорхой бус харцаар харав.
Инбинь ичсэндээ эв хавгүй инээгээд, "Би жоохон өлсөөд хэхэ"
"Бид явж хоол идэх хэрэгтэй." Мэдээж чи өлсөж байвал хоол идэх хэрэгтэй шүү дээ.
Аутизмтай хүний тархи ихэвчлэн шулуун шугамаар ажилдаг болохоор энгийн хүмүүс шиг санаа зовох, буруу ойлголт төрүүлэхгүй байх зэргийг бодолцдоггүй. Хэрэв ямар нэгэн юм хиймээр байвал шуудхан хурдан хийж эхэлдэг. Мэдээж хэрэг тэд өөрсдийгөө илэрхийлэхдээ сайн.
Жунины өөрийгөө илэрхийлэх чадвар хэтэрхий сайн. Сүүлийн хэдэн жил тэр хувийн эмч болох профессор Жоны түүнийг сайн ажигласны дүнд олдмол эрдэмтний хам шинжтэйг болохыг нь сэжиглэсэн. Тэр Жунины эцэг эхээс түүнийг нэг нас хүрээгүй байхад нь тархинд нь ямар нэгэн нөлөө үүссэн эсэхийг хэд хэдэн асуужээ. Учир нь Жунины сэргэлт гайхмаар дэвшилттэй, нийгмийн харилцааг бусад аутизмтай хүмүүсээс хурдан ойлгох чадвартай байв.
YOU ARE READING
Миний онцгой нөхөр
Lãng mạn26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм тариа түүний өвчнийг илааршруулж чадахгүй гэв. Түүнд үхэх өдрөө хүлээн эмнэлэгт хэвтэхээс өөр сонголт байгаагүй. Харин нэгэн өдөр түүний хөр...