2. "Түүний эмэгтэй"
~¤¤¤~
"Харин чи одоо хүртэл юу ч санахгүй л байна уу?"
Түүнийг үргэлжлүүлэн ингэж асуухад би толгой дохив. Шанага барих гар минь чичирч эхэлсэнд шүлсээ гүд хийтэл залгиад, гүнзгий амьсгаа авлаа.
Би Смералдо биш шүү дээ.
Тийм ээ.
Хачин байдлаар л энд ирчихсэн жирийн нэг охин. Би чинь Хан Ина.
Тэдэнд өөрийгөө өөр газраас ирснийг ойлгуулж хэлээгүй минь сайн хэрэг болсон бололтой. Энэ чигээрээ байсан нь дээр юм байна.
Би үхэж ч мэдэх нь!
"Азтай юм. Дөрөв хоногийн дараа улаан сар мандана. Тэгэхэд чи ядаж л гуниглахгүй нь..."
"Юу гэсэн үг юм?"
Магадгүй тэр сарыг мандахаар би буцаж болох болов уу?
Бурхан минь гэж!
Би эндээс яаж гарах юм бэ?
"Чамд санах хүн байхгүй шүү дээ. Би тэр сарнаас болж их олон хүнээ алдсан. Ээжийгээ... Эмээгээ... Бас сайн найзыгаа... Гэхдээ хэн ч алдаад л суугаад байхыг хүсэхгүй. Тийм биз?"